Сири улсад байгаа Арабын улсуудын Лигийн  /АУЛ/ ажиглагчидад ажлаа дуусгаж илтгэл бэлтгэх цаг хугацаа олгох шаардлагатай байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирке ингэж мэдэгдлээ. Арабын орнуудын Лигийн ажиглагчдыг тус улс цус урсгалтыг зогсоож, амлалтаа биелүүлж байгаа гэдэгт итгүүлэх боломжийг олгохын тулд сирийн төр засаг дээд зэргээр хамтран ажиллах нь амин чухал байна гэж тэр ярьсан байна. АУЛ-ийн ажиглагчид энэ долоо хоногийн сүүлээр анхны илтгэлээ танилцуулах ёстой. Өчигдөр Дераа хотод болсон мөргөлдөөний үеэр сирийн армиас оргосон этгээд аюулгүй байдлын 18 ажилтнуудын амь насыг нь хороосон байна.