ОУСС-ийн ашиглалтыг уртасгахад хуучирсан тоног төхөөрөмж биш сансарын хогнууд аюул учруулна. Роскосмосын жолоодлогот хөтөлбөрийн дарга Алексей Краснов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. ОУСС-ийг аюулгүй байдлаар ажиллуулахад нөлөөлж болох янз бүрийн хувилбаруудыг оросын сансарын агентлаг авч үзэж байна. Сансарын хөлгийн их биеийг сансарын хогнууд цөм цохиж бин битүү байдал алдагдах явдал хамгийн гол аюул гэж Краснов ярьсан байна. ОУСС бусад аюулуудаас гурав дахин хамгаалагдсан гэж тэр хэллээ. ОУСС-ийг аюулгүй байдлаар ашиглах боломжийн үүднээс ирээдүйд нь Роскосмос итгэлтэй байна гэж тэрээр тэмдэглэсэн байна.