Ираны эсрэг АНУ нэг талын шинэ хориг авахыг Хятад улс эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын ГХЯ өнөөдөр мэдээллээ. Иран улсын Төв банкны эсрэг чиглэсэн хуулинд Барак Обама гарын үсэг зурах гэж байгаа явдлыг Бээжин “нэг талын” гэж нэрлэсэн байна гэж Франс Пресс агентлаг тайлбарлажээ. Дэлхийн ямар нэг улсын дотоодын хууль дүрэм олон улсын хууль эрх зүйгээс дээгүүр тавигдахын эсрэг Хятад улс тэмцэж байна гэж Бээжинд болсон шуурхай хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй мэдэгдсэн байна. Ямар нэгэн өөр улсын эсрэг “нэг талыг баримтласан хориг арга хэмжээ” авахыг Хятад улс эсэргүүцэж байна гэж тэр тэмдэглэсэн байна. Хэрвээ АНУ-ын  ТЦХ Персийн буланд дахиад нисэх онгоц тээгчээ оруулавал хариу арга хэмжээ авна гэж Тегеран өчигдөр сүрдүүлсэн юм. АНУ болон ЕХ санхүүгийн хориг арга хэмжээ авсны хариуд Иран Ормузын цутгаланд тэнгисийн цэргийн хээрийн сургууль хийснийхээ дараа мэдэгдсэн хамгийн түрэмгий байдалтай сүрдүүлэг болсон юм. Энэ сүрдүүлэг нь Иран улсын сул байр суурийг харуулж байна гэж АНУ мэдэгдээд байна. Персийн булан дахь тэнгисийн цэргийн оролцоогоо Вашигтон улам нэмэгдүүлнэ гэж АНУ-ын ТЦХ-ний командлалын төлөөлөгч Билл Спикс өчигдөр мэлээлсэн байна.