Москвагийн эрх баригчид  хотын төвд  барилга барихыг зогсоохоор төлөвлөж байна. Саяхан  байгуулагдсан барилга, хот байгуулалтын асуудлыг хариуцах комиссийн анхны хуралдаанаар нийслэлийн түүхэн төрхийг хадгалахын тулд боломжтой  бүхнийг хийхээр    шийдвэрлэсэн байна.

Магадгүй, хаа нэгтэй, захдуу газар, орон сууцны хорооллуудад орчин үеийн ээлжит  худалдааны төв юм уу, офисын /албаны /нөсөр том барилга баригдах нь уран барилгын зохицолдоог төдийлөн эвдэхгүй байж болох юм. Харин хотын төвд, түүхэн  үеийн үнэт барилгуудын дэргэд эдгээр нь яг л эрүүний  хиймэл шүд шиг харагдах болно. Ийм маягийн гашуун туршлага урьд өмнө Москвад гарч байсан.Ингэхдээ алдаатай энэхүү  бодлого нь төдийлөн удахгуй бөгөөд ойрын гурван жилийн хугацаанд нийслэлийн түүхэн төвд ямарч барилга барихгуй  юм. Москва хотын даргын албан даалгаврын дагуу   хотод баригдахаар төлөвлөж байсан худалдааны төв болон офис барилгын нийт үнэ 35 тэрбум долларын өртөгтэй,  200 хөрөнгө оруулалтын гэрээнүүд цуцлагджээ.  

Гэсэн хэдий ч одоогийн  байдлаар хөрөнгө оруулагчид нь Төвийн тойргуудад барилга барих зөвшөөрөлтэй байсаар байна.  Энэ бол урьдах хотын захиргааны өв хөрөнгө юм гэж  “Архнадзор” /Уран барилгын хяналт / хөдөлгөөний зохицуулагч Константин Михайлов тэмдэглээд: «Зовлонтой зүйл нь юунд байна вэ гэвэл, ихэнхи барилгуудыг Москвагийн  урьдны  засгийн газрын үед өвлөн авсан шинэ зөвшөөрөл байгаа бөгөөд одоо үүнийг зогсоох боломжгүй юм.  Энэ нь хотын зүгээс санхүүгийн их зарлагатай холбоотой төдийгүй, хөрөнгө оруулагчдын өмнө нь хуучин засгийн газрын үед  авч амжсан хуулийн эрхтэй холбоотой юм» гэлээ.

Гэсэн хэдий ч барилга, хот  байгуулалтын  шинэ комисс,  Москвагийн соёлын өвийг хадгалах газар хамтдаа үүнийг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэдэн арван уран барилгын түүхэн дурсгалыг тоолох төлөвлөгөө байна. Москва хотын төвийн зарим гудамжнуудыг явган  хүн явдаг замтай болгохоор төлөвлөж байна. Өнөөдөр бараг 500 орчим түүхэн барилга болон түүхэн барилгуудын өнгөн талуудын засвар чимэглэлийг хийх шаардлагатай бөгөөд тэдгээрийн  200 нь  огт хоосон  байна.

«Хэдэн арван түүхэн дурсгалын барилгууд сүйрлийн ирмэгт тулж ирээд байна. Түүнчлэн, илүү их эвдрэлтэй байдалд байгаа объектуудыг аврах хөтөлбөр шаардагдаж байна.  Хотын түүхэн дурсгалын газруудыг засварлах хөтөлбөрүүдийг   шинэчлэх тухай бодох нь зүйтэй болов уу» гэж Константин Михайлов хэллээ.

Үүний өмнөх барилга, хот байгуулалтын  комиссийн үйл ажиллагаа Оросын нийслэлийг харамсалтай байдалд хүргэжээ.  Зарим гэрээг өнгөрсөн 10-р сард хүчингүй болгосон юм.   Энэ байгууллагын  15 жилийн түүхэнд  3 мянга гаруй  барилга Москва хотын түүхэн хэсэгт баригджээ.

Хот жил бүр солигдож чадахгуй ш дээ, энэ бол амьд организм, гэхдээ бүх юм бодлоготой явагдах ёстой гэж Москвагийн  уран барилгын дээд сургуулийн профессор Вячеслав Глазычев итгэлтэй үзээд: «Төслүүдийг шалган хянаж, хуулийн актуудыг өөрчлөхөөс өөр одоогоор   юу ч хийх боломжгүй юм. Үүн дээр нэмээд нэн хэрэгцээтэй байгаа  талбайнуудыг  чөлөөлж бий болгон, сул   газруудыг хогноос  цэвэрлэж, суллах шаардлагатай байна.  Энэ хоёр зүйлийг нэн даруй  ажил болгох хэрэгтэй юм.  Бусад ажил  хүлээгдэж байж болно» гэлээ.

Гайхамшигтай бүтээн босголтын ажлыг түргэн шуурхай хийнэ гэж хүлээхийн хэрэггүй гэж шинжээчид үзэж байна.  Гэхдээ байдлыг засах л хэрэгтэй. Эс тэгвээс засах юмгүй  үлдэж мэдэх юм шүү.