“2012 оны хуанли” хөтөлбөрөө үргэлжлүүлэн  2012 онд манай улсад болон дэлхий дахинд болж өнгөрөх чухал үйл явдлуудын тухай тойм хүргэнэ. 

10-р сарын 1. Олон улсын ахмадын өдөр. НҮБ-ын санаачилсан 1990 оны шийдвэрээр дэлхий дахинд  орчин үеийн нийгмийн хөгжлийн үйл явцад мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулсан ахмад үеийхэнд энэ өдрийг зориулсан юм.  Энэ өдөр, бусад өдрүүдийн адил өөрийн эцэг, эх, болон өвөө, эмээ нараа санахад илүүдэхгүй юм.

10-р сарын 5-нд Орос улсад   багш нарын өдрийг тэмдэглэдэг. Бүх багш нар, тэдэнтэй хамт цэцэрлэгийн багш нар энэ өдөр өөрийн сурагчдаасаа  болон тэдний эцэг, эхээс цэцгийн баглаа болон хамгийн бүлээн дулаан үгийг хүлээн авдаг билээ.

10-р сарын 7.Энэ өдөр оросын иргэд Владимир Путинд 60 насны ойн баярын мэнд хүргэнэ.  2012 онд тэр ерөнхийлөгч болох эсэхийг цаг хугацаа харуулна. Юутай ч гэсэн тэр Орос улсын төлөө маш чухал, шаардлагатай зүйлүүдийг үргэлжлүүлэн хийж байна.  Тиймээс бидний хувьд түүний тэмдэглэлт ой 2012 оны  чухал үйл явдлын нэг юм.

10-р сарын 8.Энэ өдөр яруу найраг сонирхогчид  оросын цаглашгүй найрагч эмэгтэй Марина Цветаевагийн төрсний  120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм.Түүний амьдарч байсан байр оросын нийслэл хотын төвд  Монгол улсын ЭСЯ ны  байрны дэргэд байдаг юм. Марина Цветаевагийн “Намайг бодож таны сэтгэл өвдөхөд, надад тааламжтай байна“  гэдэг шүлэг нь олон мянган үзэгчдийн  үзэх дуртай  “ Хувь заяаны эргүүлэг”   киноны дууны шүлэг болсон юм.

11-р сарын 4. Энэ өдөр Орос оронд эв нэгдлийг  ёслон тэмдэглэдэг юм.  Энэ баярыг тэмдэглэх болсон  үндэс нь 400 жилийн өмнө тавигдажээ. Бид 2012 онд түүнийг тэмдэглэн өнгөрүүлнэ. 1610 онд Москва түүнээс хойш оросын  баруун болон баруун-хойд хэсгүүд польшийн цэргүүдийн гарт орсон байсан юм.  Тэр үед Оросын хаанаар Польшийн хаан III Сигизмунд  Владиславын хүү болох болоод  байв. Улс ороны тусгаар тогтнолд аюул учирч байлаа.  Үүнтэй эвлэрч хэрхэвч болохгуй байлаа.  Тэгсэн  Нижний Новгород /Доод Новгород/ хотод Кузьма Минины санаачилгаар  дайснуудтай тэмцэх ардын сайн дурын цэргүүд бий болов.  Ардын журамт цэргийг эр зориг, шудага үйлсээрээ нэрд гарсан Дмитрий Пожарский ван удирдах болжээ.1612 онд Минины болон Пожарскийн  цэргүүд Москвад ирж, удалгүй хотыг чөлөөлсөн юм.  Үүнийн дараа  орос улс  харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөн юм.Ингэж оросын ард түмэн эвлэлдэн нэгдэж, гадаадын дарангуйлагчаас чөлөөлөгдсөн түүхтэй юм. Энэ тухай түүхэн дурсгал  Москвагийн Улаан талбайд: “Иргэн Минин болон Пожарский ванд. Талархсан  Орос улс” гэж бичсэн хөшөө байдаг юм.

Ингээд 12-р сарын 3.Энэ өдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн өдөр. Тэдгээрийн заримаас бид эр зориг, тэсвэр, тэвчээрийн ” үлгэр жишээ авах хэрэгтэй байдаг юм. 

12-р сарын 5. Энэ өдөр  ЗХУ-ын болон БНМАУ-ын Баатар,  Монгол улсын  анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн 65 насны ойн баярын өдөр.  Эрхэм энэ хүн Монгол улсын Энх тайван, найрамдлын  Эвлэлүүдийн Холбоог олон жил тэргүүлж, орос-монголын ард түмний уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсдээ  амжилттай явж байгаа юм. Гүррагчаа Монгол-Оросын найрамдлыг бэхжүүлэх үйлсэд 30 гаруй жил тууштай зүтгэж ирсэн. Түүнийг манай оронд их хүндэтгэн, хайрладаг юм.

12-р сарын 12. Энэ өдөрт Орос улсад  тэгш эрх, ардчиллыг тунхагласан Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэдэг юм.

12-р сарын 16. Энэ өдөр  орчин үеийн нэрт хөгжмийн зохиолч Родион Щедрины 80 насны өдрийг ёслон тэмдэглэнэ. Түүний итгэл үнэмшил бол уран сайхны бүтээлч сэтгэлгээ.  Түүний охин тэнгэр – түүний эхнэр, нэрт бүжгийн жүжигчин  Майя Плисецкая. Щедрины бүх  бүжгэн жүжгүүд Майя Плисецкаягийн  бүжигтэй холбоотой байдаг. Энэ нь бүхэд бүтэн балетын соёл болсон аж. Щедрины  хөгжим чухам юугаараа татдаг вэ?Түүний бүтээлүүд нь яг л амьдралыг нар тэтгэдэгтэй нэгэн адил бүжгэн жүжгийг тэтгэдэг аж.

12-р сарын 27.Энэ өдөр дэлхийн уран зургийн гайхамшигтай музейн нэг – Третьяковын уран зургийн галерейн үндэслэн байгуулагч Павел Третьяковын 180 жилийн ойг тэмдэглэнэ.  Тэрээр 20 настайгаасаа эхлэн оросын урлагийн бүтээлүүдээр цуглуулга хийж, үүнийгээ анхнаасаа улсад шилжүүлэхээр бодож байжээ.  1892 онд тэрээр өөрийн цуглуулгын  2 мянга гаруй бүтээлүүдээ Москвад бэлэглэсэн юм.  Одоо Третьяковын галерейд оросын уран зураг, зурсан зураг болон уран барилгын нийт  150 орчим мянган  бүтээлүүд хадгалагдаж байна.

12-р сарын 30. ЗСБНХУ-ын байгуулагдсаны 90 жилийн ойн өдөр. Дэлхийн хуурай газрын 1/6  эзлэж байсан энэ гүрэн анх 1922 онд байгуулагдаж 1991 онд тарж бутарсан юм.  Түүхчдын дунд одоо болтол  ЗСБНХУ бутарсан шалтгааны тухай нэгдсэн  үзэл бодол байдаггүй юм. Түүнчлэн, үүнийг гаргахгүй байж болох байсан уу, гэдэг асуултанд ч хариу  хэлж чаддаггүй юм.  Орос улсад одоог  хирнэ ЗСБНХУ-ыг санагалзадаг хүмүүс байдаг юм.Үүнд гайхшраад байх зүйл үгүй юм. Тэр үетэй олон хүмүүсийн залуу нас, хайр сэтгэл, амьдрал ахуй, сургууль соёл энэ бүхэн нь холбоотой    байсан болохоор арга ч үгүй бизээ. Тиймээс  энэ нь зарим хүмүүсийн хувьд баяр, заримынх нь хувьд эргэцүүлэн бодох шалтаг болж байна.

Ингээд бид 2012 онд болох  чухал үйл явдлуудын тоймоо үүгээр өндөрлөж байна.  Бид жилийн турш явагдах томоохон үйл явлдуудаас нэгийг ч үлдээлгүй хүргэх болно.  Үүгээр бид хөтөлбөрөө дуусгаж байна. Та бүхэнд шинэ ондоо  эрүүл энх, аз жаргалтай, амар  амгалан байхыг хүсэн ерөөе!