2012 оны дэлхийн аврагын хагас шигшээ тоглолтод ОУ-ын хоккейн залуучуудын шигшээ баг канадын багыг хожлоо. Одоо манай баг аврагын төлөө Шведийн багтай тоглоно гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Калгарид болсон тоглолт 6:5 харьцаатайгаар өндөрлөсөн байна. Эхний үеийн 8 дахь минутад оросын “залуучуудын” багын ахмад, челябинскийн  “Трактор” багын довтлогч Евгений Кузнецов анхны гоолийг оруулжээ. “Цагаан баавгайнууд” Залуучуудын хоккейн лигийн клубын хамгаалагч Никита Нестеров хэсэгхэн хугацааны дараа хоёр дахь гоолийг орууллаа. Харин дараахан нь Кузнецов хоёр гоол дараалан оруулж 4:1-ийн харьцаатай болсон байна. “Виндзор Спитфайрс” багын довтлогч Александр Хохлачев оросуудад 5 дахь гоолийг авч ирсэн байна. Гурав дахь үеийн 48 дахь минутад “тайвшруулагч” гэсэн нэртэйгээр түүхэнд орох гоолыг ЦСКА-гийн довтлогч Никита Кучеров хийсэн юм. Дараа нь канадчууд л гоол оруулсан байна. Үндсэн цаг дуусахаас 5 минутын өмнө канадчууд 4 гоол хийж 6:5 харьцаатай болгосон байна. Сүүлчийн үе дээр канадчууд хаалгачаа нэг тоглогчоор сольсон боловч ямарч үр дүнд хүрсэнгүй. Урьд нь хагас шигшээд шведүүд буллитээр тоглож финнүүдийг хожсон юм. Шийдвэрлэх тоглолт 1-р сарын 6-нд болно.  

Гэрэл зураг