0АНУ-ын үзэж байгаагаар Тегераны эсрэг шинэ хориг арга хэмжээ авбал Персийн булан дахь хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хязгаарлана гэж сүрдүүлж байгаа нь олон улсын даралт шахалт хүссэн үр дүнд хүрч байгааг гэрчилж байна. Цөмийн хөтөлбөрөө хумихаас татгалсны хариуд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ үйлчилж эхлэж байна гэдэгт АНУ-ын Төрийн департамент итгэлтэй байна. Персийн буланд нисэх онгоц тээгч хөлгийг дахин оруулахгүй байхыг Ираны цэргийн удирдлагууд өчигдөр АНУ-аас шаардсан бөгөөд хэрвээ дахин давтвал хариу арга хэмжээ авна гэж амалсан билээ. Иран улс улам л их тусгаарлалтад орсоор байна гэж Цагаан ордоны төлөөлөгч Жей Карни өчигдөр орой мэдэгдлээ. Тегеран “хүч дутмаг байдлаа” харуулж байна гэж америкийн дипломатч ярьжээ. Ормузын цутгаланд болох хээрийн сургуулийн үеэр тус цутгаланг хаах ажиллагааг сургуулилна гэж Иран улс 12-р сарын дундуур мэдэгдэж байсан юм. Ираны ТЦХ-ний “Велайят-90” хээрийн сургууль 12-р сарын 24-нд эхлэж 10 хоног үргэлжилсэн юм. Энэ хээрийн сургуулийн бүсэд Ормузын цутгалангаас Оманы булан хүртлэх олон улсын усны 2000 хавтгай дөрвөлжин километр нутаг хамрагдсан байна. Ормузын цутгаланд хөлөг онгоцуудын хөдөлгөөнүүдийг хаах ямарч үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэж Бахрейнд байрлаж байгаа АНУ-ын ТЦХ-ний 5-р флотын командлагчид өөрийн зүгээс мэдэгдсэн юм. Ормузын цутгалан бол Персийн булангаас АНУ болон бусад улсууд руу нефть, хий зөөдөг тэнгисийн гол зам юм.