Сирид хүч хэрэглэх ажиллагааг одоогоор бүрэн зогсоогоогүй байна. Арабын орнуудын холбооны ажиглагчид тус улсад байсан ч сирийн хотуудад буудлага үргэлжилж байна гэж Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Каирт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Гэвч  ажиглагчдын  үйл ажиллагаа үр бүтээлгүй болсон хэмээн үзэхэд эртдэнэ гэж Египетийн дипломат ажилтан үзэж байна.

Арабын орнуудын холбооны ажиглагчид нэг долоо хоногийн өмнө Сирид очлоо. Тэд Холбооны зохиосон Сирийн удирдлагаас батласан Сирийн улс төрийн хямралыг зохицуулах төлөвлөгөөг биелүүлэх болзолыг хэрхэн биелүүлж байгааг ажиглах зорилттой. Мөн төлөвлөгөөний дагуу  цэргийн ажиллагааг Сирид нэн даруй зогсоож, цэргийг хотуудаас гаргаж, улс төрийн хоригдолуудыг суллах ёстой.Сирийн эрх баригчид олонхи  болзолыг биелүүлж, 3500 орчим хоригдолыг суллаж, цэргийн албан хаагчдыг хотоос гаргажээ.

Дамаскад албадан хүлээлгэсэн ажиглагчдын ажиллагаа угаасаа дампуурах тавилантай байсан гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Арабын судлалын төвийн удирдагч Александр Филоник үзэж байна. Тэр хэлэхдээ: «Ажиглагчдын ажиллагааа дампуурах тавилантай байсан. Учир нь Сирийн дэглэмд сэтгэл санааны нэмэлт шахалт үзүүлэхээр ажиглагчдыг тийшээ явуулсан юм. Тэд хэд хэдэн газар нутагт очих ёстой. Ажиглагчид ирэнгүүт эмх замбараагүй байдал  үүсч байв. Ийн өдөөн хатгалга сирийн ард түмэн одоогийн дэглэмийг эрс эсэргүүцэж байгааг харуулах зорилготой» гэв.

Арабын орнуудын холбооны ажиглагчид Сирид очингуут Дамаскад терррорын ажиллагаа хоёр удаа явуулав. Мина тавьсан машинуудаар сирийн тусгай албадын байшинг үнсэн товрог болгов. Олон зуун хүн нэрвэгдсэн байна. Хойд Хомс хотноо гудамжинд эмх замбараагүй байдал  болж байна гэж мэдээлсэн билээ. Харин Арабын орнуудын холбооны ажиглагчид онцгой эвдрэл сүрэл гараагүй.Хэсэг ажиглагчийн тэргүүн Суданы генерал Мустафа Даби  энэ тухай мэдэгдлээ. Сирийн дэглэмийг дэмжиж байна гэж өрнөдийн хэвлэл генералыг тэр даруй зэмлэн буруушаав.

Энэ нь Дамаскад хүчит шахалт үзүүлж байгааг нотлон харулсан гэж Александр Филоник  тэмдэглээд: «Саяхан Euronews гудамж дүүрэн хүмүүс гаслан үйлж, оршуулгын ёслол үйлдэж байгааг харууллаа. Энэ нь Сирид болж байгаа хэрэг явдал гэж нэвтрүүлэгч  мэдээлжээ. Үнэн чанартаа Ливийн шинэ далбаа хумүүсийн дээр намилзаж байсан. Хүмүүс Сири, Ливийн далбаа ямар байгааг тэр болгон мэдэхгүй байна. Энэ оргшуулгын ёслол Сирид огт хамаагүй байсан ч Сирид л болж байгаа мэтээр харуулсан»  гэв.

Арабын орнуудын холбоо анхны илтгэлээ энэ долоо хоногийн сүүлээр сонирхуулна. Илтгэлийг үндэслэн ажиглагчдыг цаашид Сирид байлгах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Ажиглагчдыг буцаах нь Сирийн эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авч, ард олныг өлсөлөнд нэрвэгдүүлж үймүүлэхэд хүргэнэ гэж шинжээчид анхааруулав. Харин Сирийн удирдлагын талаар аядуу хандлага баримтласан илтгэлийг  ор үндэсгүй хэмээн зарлаж болзошгүй. Арабын орнуудын холбооны ажиглагчид Сирийн байдлын тухай мэдээлэл чөлөөтэй авч байгаа нь эргэлзээтэй гэж Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппе мэдэгдлээ. Энэ нь ийн агуулгатай сүүлчийн мэдэгдэл биш байх…