Бээжин, Токио хоёр өөрсдийн нутаг гэж байнга маргалдаж байдаг Сенкаку аралд японы хэсэг улс төрчид очсон явдалд Хятад улс дургүйцэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан БНХАУ-ын удирдлага Япон улсад албан ёсны эсэргүүцлийн ноот бичиг явуулсан байна гэж хятадын ХМХ-үүдэд бичсэн байна. Японы хэсэг улс төрчид хүн амьдардаггүй маргаантай энэ арал дээр загас агнуурын хөлгөөр ирж хоёр цаг орчим байсан гэж урьд нь мэдээлж байсан юм. Сенкаку ольтрог арал нь Тайваниас зүүн хойш Дорнод Хятадын тэнгист байрладаг юм.