Орос, Белорусс, Казахстан улсуудын Эдийн засгийн нэгдсэн орон зай /ЭЗНОЗ/ 1-р сарын 1-нээс ажиллаж эхэллээ. Тунхаглалд бичснээс хархад  ЭЗНОЗ нь ДХБ-ын зарчим, хэм хэмжээн дээр тулгуурласан бөгөөд өөрийнхөө бүрэлдэн тогтох бүх үе шатанд нэгдэх бусад улсуудын хувьд нээлттэй байх болно. ЭЗНОЗ болон Гаалийн холбооны хүрээнд интеграцчлагдах явцын удирдах арга барилыг бүрэлдүүлэх бүтэцэд хуваагдсан Евразийн эдийн засгийн комисс /ЕАЭЗК/ 1-р сарын 1-нээс ажиллаж эхэлсэн байна. Зөвхөн бараа ч биш ажиллах хүч, капитал, үйлчилгээ чөлөөтэй шилжин хөдлөх байдлыг бий болгох ЭЗНОЗ-н 17 олон улсын гэрээ хэлэлцээ мөн 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр боллоо. Үндэсний бүрэн эрхийг аажмаар шилжүүлэх оролцогч байгууллага болон улсуудын хувьд ЕАЭЗК нь үндэсний, төвийг сахисан байдалтай байх ёстой юм. ЕАЭЗК-ийн дээд удирдах байгууллага нь оролцогч улсуудын төрийн тэргүүнүүд болон засгийн дарга нарын түвшинд уулзалдаж байх Евразийн эдийн засгийн дээд зөвлөл байх юм. ЕАЭЗК нь Гаалийн холбооны комиссийг орлох юм. Дахин зохион байгуулах ажил 2012 оны 7-р сарын 1-нд дуусах ёстой. ЕАЭЗК-ийн коллегийн даргаар ОУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны сайд Виктор Христенког сонгосон байна. Тэрээр сайдын албан тушаалаа 2-р сарын 1-нээс орхих ёстой.