Персийн булангийн районд нисэх онгоц тээгч хөлгөө дахин оруулахгүй байхыг Иран улсын цэргийн удирдлагууд  өнөөдөр АНУ-аас шаардлаа. Орон нутгийн ХМХ-ийн мэдээлэлээс иш татан Рейтер агентлаг ийнхүү уламжилсан байна. Манай улс цэргийн хээрийн сургууль хийх үеэр америкийн нисэх онгоц тээгч хөлөг Ормузын цутгаланд орж ирсэн гэж Иран улсын Армийн ерөнхий командлагч, хошууч генерал Атаолла Салехи сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Иран улс өөрийнхөө анхааруулгыг хоёр дахин давтахгүй гэж Салехи онцлон тэмдэглэсэн байна. Ираны хээрийн сургуулийн бүсийг саяхан орхиж гарсан нисэх онгоц тээгч Персийн буланд эргэж ирэх юм бол Лалын БН улс “хариу арга хэмжээ авна гэж” Салехи Вашингтонд анхаарууллаа. Өнгөрсөн пүрэв гаригт улс орныхоо өмнөд эрэг хавьцаа хээрийн сургууль хийж байсан Иран улсын ТЦХ өөрийнх нь хөлгүүдийн хамт америкийн нисэх онгоц тээгч хөвж байхыг олж илэрүүлсэн байна.