Татарстан улсын нийслэл Казань хотод 2013 оны 7-р сард болох Бүх дэлхийн оюутны спортын тоглолтод үйлчлэх ёстой 10 мянган сайн дурыхныг тус улсад бэлтгэж байна.

Татарстанд болох Универсиад-2013 наадамд дэлхийн 170 улсын 12 мянга орчим тамирчид, 100 мянга орчим жуулчид болон хөгжөөн дэмжигчид хуран цугларна гэж үзэж байна. Эдгээр зочдын ихэнх нь оросоор ярьж чадахгүй учраас нэг буюу хэд хэдэн хэл мэддэг сайн дурынхныг татан оролцуулах болно гэж Татарстаны Шинжлэх ухаан, боловсролын яамны сайд Альберт Гильмутдинов  «Оросын дуу хоолой»  радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Оюутан залуучуудын дундаас 10 мянгаас доошгүй сайн дурынхныг бэлдэхээр төлөвлөөд байна. Энэ бол ам хэлэн дээр байх бэлтгэл биш манай олон залуучууд дэлхийн томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцож байгаа. Тэд тэнд сайн дурынхны ажлыг хийж байсан тул зохих туршлага хуримтлуулсан» гэлээ.

Универсиад-2013 бол Татарстанд болох цорын ганц олон улсын хэмжээний спортын наадам биш. 2015 онд тус улсад Усан спортын дэлхийн аврагын тэмцээн болно. Харин 2018 онд хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн явуулах нэг хот нь Казань байх юм. Ийм том тэмцээн зохион байгуулагчид зөвхөн спортын тэмцээн явуулах талбайнуудад өндөр шаардлага тавиад зогсохгүй үйлчлэх хүмүүст бас зохих шаардлага тавьдаг билээ. Оролцогчид, зочид төлөөлөгчдийг хүлээж авах хүмүүсийн ихэнх нь олон улсын харилцааны хэл англи хэлийг заавал мэдэж байх ёстой.

Үүний тулд Татарстан улсад боловсролын өргөн хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэж байгаа ба тус улсын IT дэд бүтэцийн хөгжил нь инновацийн технологийг ашиглан түүнийг амьдралд хэргжүүлэхэд тус дөхөм болж байна. Одоогийн болон ирээдүйн англи хэлний багш нар нь Englishtown он-лайн хөтөлбөрийн тусламжтайгаар жилийн тусгай курст суралцах болно. Харин шилдэг багш нарыг АНУ, Их Британийн хэлний төвүүдэд мэргэжил дээшлүүлэхээр явуулах болно. Үүний дараа Татарстан улсад өндөр мэргэшилтэй багш нарын багыг бүрдүүлхээр төлөвлөж байна. Яамдын удирдлагууд, тус улсын оюутан, сурагчид, мэдээж хэрэг сайн дурынхныг англи хэлний шахуу курст сургах болно.

Англи хэл бол сайн дурынхны мэдэж байх ёстой цорын ганц хэл биш гэж Альберт Гильмутдинов  тэмдэглээд: «Тэд бас сэтгэл санааны маш сайн бэлтгэл хийж байгаа. Эдгээр сайн дурынхан нь биеэ зөв авч явдаг, овсгоотой, хэрвээ шаардлага гарвал анхан шатны тусламж үзүүлж чаддаг байх ёстой юм. Тэд Татарстаны болон Казань хотын түүхийг маш сайн мэдэж байх ёстой ба хэрвээ зочид сонирховол тэд торохгүй хариулж байх ёстой» гэлээ.

Сайн дурыхныг бэлтгэж байгаа системтэй арга барилаасаа Татарстан зөвхөн ОУ-ын биш гадаад улсуудын сонирхосон бүх хүмүүстэй хуваалцахад бэлэн байна.