АНУ-д 40 мянга гаруй холбооны түвшингийн шинэ хууль хүчин төгөлдөр боллоо. Хойч үеэ хамгаалах, хууль бус цагаачлалтай хийх  тэмцэлийг хүчтэй болгох, засгийн газрын зардлыг багасгах, эдийн засаг зэрэгтэй холбоотой хуулиуд ихэнх нь байгаа юм. Ачааны тэрэг болон автобусны жолооч нар хөдөлгөөнд оролцож явахдаа гар утсаар ярих юм бол 2700 хүртлэх доллароор торгох эрхийг бүх орон даяар цагдаагийнханд үүрэг болгосон байна. Бусад сурагчид болон багш нарийнхаа эсрэг айлган сүрдүүлсэн зүйлийг Интернет хуудсууд дээр байрлуулсан сурагчдыг хичээлд нь хэдэн өдөр оруулахгүй буюу сургуулиас бүрмөсөн хөөх хүртэл арга хэмжээ авахыг Иллинойс мужийн сургуулийн удирдлагуудад зөвшөөрсөн байна.