0Арван хоёрдугаар сарын 27-нд болсон газар хөдлөлтөөс болж тогтоосон Онц байдлын дэглэмийг Тувад өөрчиллөө гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Энэ шийдвэрийг Орос улсын Онц байдлын комиссын хуралдаанаас гаргажээ.


0Онцгой албаны хүн хүч болон техник хэрэгсэлийг дайчилгааны бэлэн байдалд байлгана гэж  мэдээнд өгүүлсэн байна. Тувагийн БН улсын Каа-Хемийн районы Бай-Сют гэдэг газар 12-р сарын 27-28-нд газрын гүнд хүчтэй түлхэлт болсон ба 60 удаа мэдрэгдсэн байна. Шинэ жилийн эхний өдрүүд 1-р сарын 1,2-нд Каа-Хемийн районд 2-4,2 баллын хүчтэй газар хөдлөлт 4 удаа болжээ. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа болдог сул түлхэлтүүд нилээд удаан үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хүчтэй газар хөдлөлт дахин болно гэж ОБЯ үзэхгүй байна. Бүтэн хоногийн мониторнг хийж байгаа ба чичиргээний идэвхижил багасаж байна гэж шинжээчид үзэж байна.