Бид та бүхнийг  2012 оны 7-9 сард Орос улс болон дэлхий дахинд  болох гол чухал  үйл явдлуудын тоймтой үргэлжлүүлэн  танилцуулах гэж байна.

7-р сарын 7-нд зураач Марк Шагалын  төрсөн өдөр. Белорусын Витебск хотын ядуу  еврейн нэгэн гэр бүлд энэ хот, улс орныг дэлхийд алдаршуулах,  нэрт зураач төрнө гэж хэн санах билээ дээ. Түүний бүтээлүүд нь дэлхийн олон музейд болон хувь хүмүүсийн  цуглуулгуудад хагдгалагдаж ирсэн юм.

7-р сарын 8-нд Бүх оросын үнэнч хайр сэтгэлийн өдөр . Энэхүү баяр нь  Оросын уламжлалт бүх  шашны байгууллагуудын дэмжлэгтэй бий болсон баяр юм.  Яагаад гэвэл, гэр бүлийн үнэт зүйлс нь шашны хил  хязгаар үгүй. Баярыг тэмдэглэх санаачилга нь анх Муромы хотын оршин суугчдаас гарсан юм. Тэнд христийн гэр бүл бологчдыг ивээн тэтгэгч, ариун хайрын бэлэгдэл Пётр, Февроний хоёр хосын  чандар  хадгалагддаг юм.  Сүм тэднийг 7-р сарын 8-нд дурсан, хурал ном хурдаг уламжлалтай билээ.  Тэдний амьдралд орос хүмүүсийн гэр бүл, хань гэх гэгээн ойлголтуудын  дорх бэлэгдэлүүд шингэсэн байх бөгөөд тухайлбал,  харилцан бие биенээ хайрлах, үнэнч ариун байх, ойр дотны хүмүүсээ хайрлах шинж юм. Энэхүү  баярт хүн бүхэн дуртай, тиймээс шашны, сүмийн баяраас дээд зиндааны баяр болж хувисран юм. Энэ баярт нэгэн бэлэгдэл бий-тэр нь бол булбарай балжингарав цэцэг юм. 

7-р сарын 20.Олон улсын шатрын өдөр. 1950-60- аад оны үед шатар нь зөвлөлтийн хүмүүсийн хамгийн их сонирходог зүйлийн нэг  байжээ. Дараа нь аажимдаа сонирхол нь буурчээ, харин одоо оросууд маш их шатар тоглож байгаа. Оросын шатрын баг   дэлхийд хамгийн хүчтэйд ордог. Дэлхийн олон агуу шатарчид оросоос төрсөн байдаг юм. Тэгээд ч Олон улсын шатрын холбооны FIDE ерөнхийлөгчөөр Оросын иргэн Кирсан Илюмжинов ажилладаг юм.

7-р сарын 27. Энэ өдөр Лондонд  Зуны XXX Олимпийн тоглолтууд эхлэнэ. 17 хоногийн турш  олимпийн гайхамшигтай тоглолтууд нь болох бөгөөд, мэдээж хэрэг анхаарлын төвд тамирчид байх нь дамжиггүй юм.  Олон орны хүчтэй тамирчдын  дунд өмнөө алтан медаль авах зорилго тавьсан    атлетууд байхад, зарим нь “Ялахдаа  биш, оролцох нь гол “ гэсэн олимпийн бичигдээгүй  уриатай санал нэгтэй тамирчид  ч байдаг юм.   Дашрамд хэлэхэд, дээрх  үгийг одоогийн олимпийн тоглолтуудыг анх  зохион явуулсан нэрт барон Пьер де Кубертен 1908 онд болсон Зуны  IV Олимпийн тоглолтуудыг нээх ёслолын ажиллагаан дээр хэлж байжээ. 

8-р сарын 12. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд энэ өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгохоор шийдвэрлэжээ. Өнөөдөр дэлхийн хүн амын  25 хүртэлх насны 3 тэрбум орчимыг залуучууд эзлэж байна. Энэ бол хүн төрөлхтөний  хамгийн эрч хүчтэй, хүчирхэг,  ирээдүйтэй хэсэг юм.  Сүүлийн жилүүдэд залуучууд төрөл бүрийн байгууллага, компаниудад өндөр тушаалын алба хаших болосн нь үүнийг гэрчилж байна.

8-р сарын 22. Энэ өдрийг Орос улсад Төрийн далбааг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.  Гурван өнгийн энэхүү далбааны “эцэг“ нь I  Петр хаан юм. Тэрээр 1705 онд худалдааны бүх усан онгоцнууддаа цагаан-цэнхэр-улаан өнгийн далбаа мандуулахыг тушаасан юм. Тэр өөрөө загвар гарган, зураасын байрлалыг хийж байжээ. Уг далбаа нь 1896 онд II Николай хаан ширээнд залах үеэр албан ёсны статустай болсон юм. Тэр үед  хууль зүйн яам “үндэсний далбаа нь цагаан, цэнхэр, улаан” өнгийн байх бөгөөд өөр ямарч өнгө байж болохгуй гэж заасан байжээ. 1918 оны 4-р сард большевикууд гурван өнгийг хүчингүй болгож, улаан өнгийн далбаа гаргасан юм. 1991 оны 8-р сарын 22-нд оросын парламент коммунистуудын тогтоолыг цуцлаж, Оросын Холбооны Улсын албан ёсны болон хүндэтгэлгийн үйл явдлуудад түүхэн далбаа өөрийн хүндэт байр суриндаа эргэн очсон юм.  

9-р сарын 1. Эрдэм мэдлэгийн өдөр. Энэ өдөр Орос улсын бүх өнцөг, булан бүрт хэдэн зуун мянган хүүхэд, залуучуудын хувьд хичээлийн  шинэ жил эхэлнэ.

9-р сарын 2. Энэ өдрийг оросын  түүхэн үйл явдлуудын шинэ  хуанлид Дэлхийн хоёрдугаар Дайн төгсгөл болсон гэж үздэг юм.

9-р сарын 7-нд Орос улсад 1812 онд Наполеонтой хийсэн Эх орны Дайны шийдвэрлэх тулалдаан болон Бородины талбайн тулалдааны  200 жилийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ.Энэ  бол Орос улсад Наполеоны хийх аялалын төгсгөлийн эхлэл болсон юм.  Энд түүний арми урьд өмнө европын нэг ч оронд тулгарч байгаагүй тийм хүчтэй армитай тулалдсан юм.   Москвагийн иргэд өөрийн орон гэрийг орхин явж, Москваг дайсанд өгөхгүй гэж  шатаасан юм. Ингэхэд францчууд  оросын маш их хүчтэй, ширүүн   армитай тулгарсан юм.  Дээр нь партизааны дайн болон оросын хүйтэн өвөл уг дайныг оросын ялалтаар төгсгөсөн юм.  Москва найман зуун мянган цэрэгтэй, тэр үедээ  хамгийн шилдэгт тоооцогдож байсан Наполеоны армийг Москва бут цохино гэж хэний ч, ой тойнд ороогүй билээ. Оросын ялалт Европын газрын зургийг өөрчилж, харин Орос улсын дотор олон тооны өөрчлөлтүүд  гарсны  нэг нь оросын ард түмний сэтгэлгээ өөрчлөгдсөн явдал байлаа. Магадгүй, энэ өдрийг  Москва хотын өдөртэй хамт тэмдэглэж ч болох юм.

9-р сарын 22.Петербургийн хөгжмийн дээд сургуулийн 150 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Энэ бол Орос улсын хамгийн анхны хөгжмийн сургууль. Түүнийг хөгжмийн зохиолч Антон Рубинштейн байгуулсан бөгөөд тэр анхны захирлаар нь ажиллаж байв. Харин хөгжмийн зохиолчийн ангийн анхны төгсөгчөөр Пётр Чайковский байжээ. Тэр 1865 онд тус сургуулийг мөнгөн медальтай төгссөн юм.Петербургийн хөгжмийн их сургуулийн ихэнхи төгсөгчдийн нэр дэлхийн соёлын түүхэнд мөнхлөгдөн үлдэсэн юм. Одоогийн байдлаар Санкт-Петербургийн улсын хөгжмийн их сургууль нь Орос улсын хамгийн шилдэг хөгжмийн дээд сургуулийн нэг юм.