Пакистаны хилчид ираны гурван цэргийн албан хаагчдыг барьж аван нэгийх нь амь насыг хороосон явдал болсны дараа Иран улс Пакистантай залгаа хилээ хаалаа. Пакистаны ХМХ-үүд энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Ираны цэргийн албан хаагчдыг Белуджистан  мужид баривчилжээ. Хил зөрчигчдийг мөрдөн хөөж байсан ираны цэргийн албан хаагчид Пакистаны хилд орсон байна. Буудалцаан болох үеэр нэг цэрэг шархадсан бөгөөд сүүлд нь нас баржээ. Энэ хөөцөлдөөний буруутан этгээдүүд нуугдаж амжсан байна. Харин буудалцаан болсны дараа пакистаны хилчид ираны цэргийн албан хаагчдыг баривчилжээ.