0Египет улсад парламентын доод танхим Ардын ассамблейн  сонгуулийн 3 дахь шат гараагаа авлаа. Египет улсын энэ сонгууль маш хүнд хэцүү 3-н үе шаттайгаар явагдаж байгаа юм. Тус улсын 27 мужаас 9-д нь шат болгоны сонгуулийг явуулж байна. Үе шат болгон хоёр ангилалаар явагдаж байна. Египетчүүд эхлээд намын нэрсийн жагсаалтаар саналаа өгч дараа нь нэг мандаттай тойрог болгонд нэг хүний төлөө саналаа өгнө. Гурав дахь шатны сонгуулийн дүнгээр дахин санал хураалт нь 1-р сарын 10-нд болно. Парламентын доод танхимын 508 суудлын төлөө 40 гаруй улс төрийн намууд өрсөлдөж байна. “Ах дүү лалууд минь”лалын хөдөлгөөнийг төлөөлсөн “Эрх чөлөө, шудрага ёсны төлөө нам” эхний шатны дүнгээр сонгогчдын 36%-ийн санал авсан ба нэг мандаттай тойрогоос 54 суудал авчээ. 24%-ийн санал авсан өөрийн нэг лалын “Нур” хэмээх нам 2-рт орсон байна. Лалынхны эсрэг хүчтэй өрсөлдөхийн тулд байгуулсан  либераль, ардчилсан намуудын эвслээс бүрдсэн “Египетийн бүлэг” нам 13,35%-ийн санал авчээ. Сонгуулийн 2 дахь шат мөн ийм үр дүнтэйгээр явагджээ. Сонгуулийн 3 дахь шатны дүнг 1-р сарын 13-нд зарлах бололтой гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа.