Москвагийн бараг 60-аад музей 1-р сарын 9 хүртэл үнэгүй ажиллах юм байна. Эдгээр музейнүүдэд янз бүрийн хөтөлбөрүүд, үзэсгэлэн, хүүхдийн тоглоом зэрэг ажиллах юм байна. Жишээ нь, Дарвины улсын музейд энэ жилийн билиг тэмдэг болсон “Лууны далавчин дор” гэдэг үзэсгэлэн ажиллана. “Ажилчин, тариачин хоёр” гэдэг музей, үзэсгэлэнгийн цогцолборт гацуур модны чимэглэл тоглоомны үзэсгэлэн ажиллаж байна. Коломенское, Царицыно музей дархан цаазат газруудад мөсөн каток, цанын зам, чарганы зам ажиллаж байна.Өвлийн амралтын өдрүүдэд эдгээр музейнүүдэд 200 мянган хүн ирнэ гэж тооцож байгаа юм.