Зуу гаруй жилийн өмнө манай дэлхийг харь гаригийнхан аварсан. Сибирийн эрдэмтэн Юрий Лавбин ингэж үзэж байна. Манай дэлхий рүү асар том сүүлт од дөхөж ирхэд харь гаригийн өөрийгөө золиослогч хөлөг дундуур нь орсон байна. Үүний үр дүнд маш хүчтэй дэлбэрэлт болж солир хэдэн хэсэг хуваагдаж Сибирьт таран унасан ба хамгийн томыг нь Тунгусын гэж нэрлэсэн юм

Харь гаригийнхан яагаад ийм баатарлаг үйлс үйлдсэн нь одоо болтол тодорхой биш байна. Тэд манай гариг дэлхийг аврах гэж бодсон байж болно. Нөгөө талаас нь авч үзвэл энэ нь зайлшгүй ажиллагаа байсан байж болно. Сөнөж байсан харь гаригийн хөлөг манай дэлхий рүү нисэж байсан сүүлт одыг мөргөсөн байж болно гэж "Тунгусын солирын гоц үзэгдэл" олон нийтийн сангийн тэргүүн, эрдэмтэн Юрий Лавбин «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд:

«Энэ бол өөрийгөө золиослогч  хөлөг байсан. Хөлөгийн эрчим хүчний нөөц нь барагдаад тэр асар том хөлөг өөрөө сүүлт одыг мөргөсөн бололтой. Сүүлт од хага үсэрсэн байх. Энэ сүүлт одны хэлтэрхийнүүдийг бид Сибирь даяар олж байна. Дэлбэрэлт болсон  Красноярскийн хязгаарт 500 метрийн диаметртэй асар том тогоо түүнийг тойрсон 100-150 метрийн голчтой хэд хэдэн жижиг тогоонуудыг бид олж үзсэн» гэлээ.

Яг тэнд харь гаригийн хөлөгийн хэлтэрхийнүүдийг бас олсон юм. Энэ материалыг манай дэлхий дээр гаргаж авах боломжгүй гэдгийг тэдгээрийн химийн найрлага батлаж өгсөн.Энэ нь төмөр, цахиур хоёрын холимог байсан байна. Туршлагаас харахад  материалыг манай гариг дэлхий дээр гаргаж авах аргагүй зөвхөн сансарт л гаргаж болно. Дэлбэрэлтийн чадлыг харахад энд харь гаригийнхан л буруутай гэдгийг батлаад байгаа юм гэж Юрий Лавбин тэмдэглээд «50 сая тонн тротилийн хүчин чадалтай дэлбэрэлт 1908 оны 6-р сарын 30-нд сибирийн тайгад болсон юм. Энэ дэлбэрэлт Эх орны их дайны бүх дэлбэрэлт, Хиросима, Нагасаки хотууд дээр америкчуудын хаясан бөмбөгөөс 2-3 мянга дахин их байсан юм. ЗХУ, Арктикийн Шинэ газар устөрөгчийн бөмбөг туршихад иймэрхүү дэлбэрэлт болсон юм. Энэ дэлбэрэлтийг дэлхийн бүх чичиргээ судалдаг стацууд мэдэрсэн билээ. Энэ дэлбэрэлт газар дээр ч биш, сансарт ч биш агаар мандалд л болсон юм» гэлээ.

Энэ зуун жилд гаргаж байсан бүх таамаглалууд гадны соёл иргэншлэл оролцсон гэснээс бусад нь бүгд худалаа гэж сибирийн эрдэмтэн үзэж байна. Газар тэнгэр хоёрын хооронд дэлбэрэлт болно гэдэг бол хоёр том объектууд мөргөлдснөөс л болсон байж таараа гэж Юрий Лавбин үзэж байна.

«Харь гаригийнхан оролцсон гэдэг таамаг 99%-тай. Тэр үед чичиргээний давалгаанаас гадна соронзон шуургыг мэдэрсэн байгаа юм. Агаар мандалд техникийн төхөөрөмж дэлбэрснээс болж соронзон орны шуурга болсон байж таарна» гэж тэр ярилаа.

Өөрийнхөө  гаргасан харь гаригийнхны таамаг дээр Юрий Лавбин бас нэг баталгаа олсон байна. Дээрээ ромбо болон шоо дөрвөлжин хэлбэртэй зурагтай жижигхэн чулуунууд байна.

 «Энэ бол кварцын талстууд юм. Хатуулагаараа тэд алмаазын дараа л орж байна. Ийм зургуудыг зурахын тулд өвөрмөц технолог шаардлагатай. Зургыг юугаар зурсан байж таарах вэ? гэдгийг бид олохоор шийдсэн юм. Лазерын төхөөрөмжтэй Физикийн хүрээлэнд бид хандсан юм. Болдыг шар тос шиг зүсдэг энэ төхөөрөмж  талст дээр зөвхөн зураас төдий мөр үлдээсэн юм. Энэ талстуудыг геологчидод үзүүлсэн энэ бол харь гаригийнх» гэж Юрий Лавбин хэлсэн гэлээ.

Энэхүү талстууд мэдээлэл тээгч байж болох юм. Талст дээрх зурагны учрыг олж чадвал зөвхөн Тунгусын сүүлт одны нууцыг тайлаад зогсохгүй, орчлон ертөнц тэнд амьдарч байгаа ухаант амьтадын нууцыг тайлж магадгүй юм. 1908 оны 6-р сарын 30-нд манай гариг дэлхий дээр сүүлт од унасан гэдгийг сануулъя.

Энэ дэлбэрэлтээс болоод хоёр мянган хавтгай дөрвөлжин километр газрын бүх мод хиарсан юм. Атлантикаас Төв Сибирь хүртэл нутагт хэдэн өдрийн турш тэнгэр, үүл гэрэлтэж харагдсан байна. Сүйрэл болсон  газар эрдэмтэд одоо болтол ажилласаар байна. Тунгусын сүүлт одны хэлтэрхийг олж чадаагүй байна. Тэгэхлээр түүнийг судлах ямарч арга байхгүй юм. Ийм учраас одоогоос зуун жилийн өмнө сибирийн тайгын тэнгэрт чухам юу болсныг хэн ч мэдэхгүй юм.