Ер нь өндөр жил амаргүй байдаг. Энэ 2012 он ч мөн адил. Урьдах жилээс өвлөн авсан асуудлууд хаашаа ч зайлахгүй, тэгэхлээр гайхамшиг тохиолдохгүй гэсэн үг. Энэ шинэ жил улс төр, нийгмийн хүрээнд өөрийн мөрөө түүхэнд үлдээх болно.

Еврогийн бүсийн өртөөд байгаа эдийн засгийн хямрал дэлхийн хөгжилд том нөлөө үзүүлнэ. ЕХ-ны нэгдсэн валютын төлвийг шинжээчид янз бүрээр үнэлэж байна. Тэдний засгийн газрын алсын хараагүй бодлогоос болж жирийн хүмүүс яагаад бүсээ чангалах ёстойг ард иргэд нь ойлгохгүй байна. Улс төрийн технологийн төвийн ерөнхийлөгч Михаил Ремезов ярихдаа: «Санхүүгийн хямрал, төсвийн хямрал жилийн турш үргэлжлэх бололтой. Үүнтэй холбогдоод ЕХ-г дахин зохион байгуулах асуудал урган гарах байх. Европын холбооны ирээдүй ямар байх вэ, тэр өөрөө өөрийгөө өөрчилөж чадах уу гэсэн асуултууд оны гол үйл явдлууд болох байх» гэлээ.

Энэ жил хэд хэдэн улсад ерөнхийлөгчийн сонгууль болно. Нийгэмд байдал хүндхэн байгаа өнөө үед эдгээр сонгуулиуд амаргүй болно гэж шинжээчид үзэж байна.ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар улс төр судлаач Сергей Михеев санал бодлоо ийнхүү илэрхийлэж байна: «Нэр дэвшигчид тэд үнэхээр сонгогчдын ашиг сонирхолыг илэрхийлэж байгаа гэдгээ батлах хэрэгтэй болно. Мэдээж хэрэг Владимир Путинтэй өрсөлдөнө гэдэг тэдэнд амаргүй даваа» гэж тэр ярилаа.

Сонгуулийн өмнө улс төрийн байдал тодорхой байгаа бол ОУ-ын улс төрийн шинэ удирдагчид даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралаас зайлах аргагүй гэж Алексей Макаркин тэмдэглээд «Одоо ОУ-ын байдал 1998 оныг бодвол тийм ч муу биш байна. Бүр 2008 онтой харьцуулахад энгийн байгаа юм. Хямралын 2 дахь давалгааг маш бага эрсдэлтэй даван туулах боломж ОУ-д байна. Тэгэхдээ л ОУ дэлхийн үнийн байдлаас хамааралтай хэвээрээ л байна. Хэрвээ европын хямрал эрчим хүч агуулагчийн хэрэгцээг багасгах юм бол ОУ том асуудалтай тулгарна. Бүр нэр хүнд муутай шийдвэр ч гаргахад хүрч мэднэ. Тэгэхдээ эдгээр нь нийгмийн янз бүрийн хэсгүүдийн зөвшилцлөөс хамаарах болно» гэлээ.

Энэ жил АНУ, Франц улсуудад ерөхийлөгчийн сонгууль болно. Михаил Ремезов энэ үйл явдлуудад өөрийн үнэлгээг өгч байна. «АНУ, Франц улсуудын одоогийн ерөнхийлөгчид даяарчлалыг хамарсан хямралын эсрэг ажиллагааг санаачлагчид юм. Тэд даяарчлалын бодлогын ерөнхий байдлыг зохих хэмжээгээр тодорхойлж байгаа юм. Тэд дахин сонгогдож чадах уу, эсвэл тэдний өрсөлдөгчид нь ялалт байгуулах уу? Үүнээс маш их зүйл хамаарах болно. Жишээ нь Обама бол маш хүчтэй олонд танигдсан улс төрч юм. Тэгэхдээ тэр нэр хүндээ алдаж байх шиг байна» гэж Михаил Ремезов хэллээ.

Энэ жилийн нэг гол үйл явдал бол Владивостокт 9-р сард болох АНД-н улсуудын дээд хэмжээний уулзалт юм. АНД-н улсуудын энэ албан бус байгууллагыг Орос улс одоо даргалаж байна. Владивостокт болох уулзалт хамтын ажиллагааг бэхжүүлэх  болон яриа хэлэлцээ хийх чухал талбар болно. 2012 онд Лондон хотод 30 дахь удаагийн зуны Олимп болно. Энэ Олимп 7-р сарын 27-ноос 8-р сарын 12-ныг дуустал үргэлжлэх болно.

Энэ жил тийм ч амар болохгүй бололтой. Афганистаны дайн үргэлжилж байна. Энэ улсаас урган гарч байгаа мансууруулах бодисын аюул нэмэгдсээр байна. Ойрхи Дорнод буцлаж байна. Палестинчууд, израилчуудийн харилцаа хурцадмал байдалд ороод байна. Ираны цөмийн хөтөлбөр хашаа ч зайлаагүй байна. Удирдагч өөрчлөгдсөн Хойд солонгос хүнд хэцүү үеийг туулах болно. Цөмийн хэнээрхэл нь хэвээрээ л байгаа. Мөн олон улсын алан хядах ажиллагааны асуудал байсаар л байна.Энэ бол ауудлуудын бүрэн биш цэс. 2012 он амаргүй жил болохоор байна.