Тегераны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах батлан хамгаалахын хуулинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурлаа.Телевиз радиогийн Би-би-си нэгдэл өнөөдөр энэ тухай мэдээллээ. Энэ хуулиар Ираны төв банктай хамтран ажиллаж байгаа гадаадын компаниудыг АНУ-ын санхүүгийн системд орох боломжийг хаасан байна. Алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж байгаа гадаадын иргэдийн  талаар авах арга хэмжээг заасан хуулийн зарим нэг заалттай санал нийлэхгүй байлаа гэж Обама хэлсэн байна. Обама өөрөө амарч байгаа Гавайн арлуудад энэхүү хуулинд гарын үсэг зурсан байна.Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх асуудал нилээн хурцатаад байгаа цаг үед энэ хуулинд гарын үсэг зурлаа.