Талийгаач болсон Ким Чен ирийн бага хүү Ким Чен Ыны 2011 оны сүүлчийн өдрүүдээс эхлэн тэргүүлж байгаа БНАСАУ-ын шинэ удирдлагатай Сөүл яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак өнөөдөр телевизээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. “Манай орнуудын хооронд бид шинэ эрин үеийг нээж чадна гэж” тэр тэмдэглэсэн байна. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг оролцуулаад Өмнөд, Умардын харилцааны чухал асуудлуудыг 2012 онд шийднэ гэдэгт итгэлтэй байна гэж Ли Мён Бак хэлсэн байна. Хэрвээ Хойд Солонгос ямар нэгэн өдөөн хатгах ажиллагаа явуулах юм бол Сөүл зохих хариу өгөхөд бэлэн байна гэж Өмнөд Солонгосын  тэргүүн сануулсан байна.