Сири улсад өнгөрсөн долоо хоногт 300 гаруй хүн амь насаа алджээ. Арабын орнуудын Лигийн Зөвлөлдөх зөвлөл ажиглагчдын ажил үр дүнтэй байгаа эсэхийг хэлэлцэж байна. Тэдний ажил “үр дүн муутай” байна гэж тус зөвлөлийн тэргүүн Али ас-Салем аль Декбаса үзэж байна. Ажиглагчид Хомс хотыг үзсний дараа сирийн төр засгийн зүгээс хүчирхийлэл үйлдээгүй байна гэсэн дүгнэлт хийжээ. Сири улсад ажиллаж байгаа Арабын орнуудын Лигийн төлөөлөгчдийн ажлыг Барууны орныхон болон сөрөг хүчнийхэн дургүйцэн хүлээж авсан юм. Сөрөг хүчнийхний зэвсэглэсэн этгээдүүдийг ажиглагчид олж харсан байна.