Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган, ХАМАС хөдөлгөөний  засгийн газрын тэргүүн Исмаил Ханияг өчигдөр хүлээж авлаа гэж туркын Эн-Ти-Ви суваг мэдээллээ. Ойрхи Дорнодын асуудлыг энх тайвнаар зохицуулах болон Газын зурвасыг захирч байгаа ХАМАС хөдөлгөөн болон баруун эргийг хянаж байгаа ФАТХ хөдөлгөөнийг хооронд нь эвлэрүүлэх зэрэг асуудлуудыг талууд хэлэлцсэн байна. Ойрхи Дорнодын асуудлыг ХАМАС хөдөлгөөнийг оролцуулахгүйгээр шийдэх аргагүй гэж туркын ерөнхий сайд хэлсэн байна. Барууны орнууд ХАМАС хөдөлгөөнийг алан хядах байгууллага гэж үздэг ба Махмуд Аббас тэргүүтэй ФАТХ хөдөлгөөнийг палестины ард түмний цорын ганц төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрдөг юм.