0Ерөнхийлөгч асан Хосни Мубарак болон тус улсын удирдагчид байсан хүмүүсийг шүүх ажиллагааг Каир сэргээлээ. Өнгөрсөн оны эхээр эсэргүүцлийн жагсаал хийгчдийг хүчээр нухчан дарахыг оролдсон гэж тэднийг буруутгаж байгаа юм. Мубарак эрүүл мэндийн байдлаас болж энэ шүүх хуралд байх эсэх нь гол асуудал болоод байна.Сүүлчийн шүүх хурал дээрээс түүнийг тусгай зориулалтын дамнуургаар авч явсан ба шууд эмнэлэгт хэвтүүлсэн юм. Шүүгдэгчид бүгд баривчлагдаад байсан оны сүүлчээр эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаагийнхантай мөргөлдсөн материалуудыг хэрэг дээр нь нэмэхийг санал болгожээ. Болсон байдал яг ижилхэн ч гэлээ эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын хувьд харгис хэрцгий хандсан гэж Мубарак болон бусад удирдагчдыг буруутгах нь  буруу гэж өмгөөлөгчид үзэж байна.