«Шинэ жилийг угтснаар л он солигдоно » гэж оросын хүн ам үздэг болохоор өвлийн баярт онцгой үүднээс ханддаг.Христийн мэндэлсний баярыг өрнөдийн орнуудад тэмдэглэх уламжлалтай нэгэн адил гол төлөв гэртээ гэр бүлээрээ шинэ жилийг угтан тэмдэглэдэг. Сүлд мод, бэлэг дурсгалын зүйл, Өвлийн өвгөн баярын салшгүй дагуул билээ.

Орост Өвлийн өвгөнөөс гадна Москвагийн Кремлийн Спасская цамхаг Шинэ жилийн баярын гол бэлгэ тэмдэг болсон юм. Энэ цамхагийн цагийн 12 цохилт Орост шинэ жил эхлэснийг дохиолдог. Ерөнхийлөгч цаг цохихийн өмнөхөн улс орныхоо иргэдэд мэндчилгээ дэвшүүлдэг. Дмитрий Медведевийн хувьд  энэ оны мэндчилгээ төгсгөлийнх боллоо. Ерөнхийлөгийн эрх мэдлий нь хугацаа энэ онд дуусна.

 «Бид өөр өөр байна. Харин үүнд бидний хүчин чадал оршино. Мөн бие биенийгээ сонсч,ойлгож,хүндэтгэж,ямар ч саад бэрхшээлийг давж, амжилт гаргах чадварт оршино. Та бүхэнд  ба та нарын төрөл төрөгсэд, ойр дотно хүмүүст эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё.Хүслэн мөрөөдөл тань биелэгдээсэй.Өөтөө итгээрэй.Би та бүхэнд итгэж байна. Тэгвэл бүх юм бүтнэ» гэж Дмитрий Медведев хэллээ.

Москвад мэдээжээр Улаан талбай баяр цэнгэлийн төв боллоо. Гадаадын болон оросын олон мянган оршин суугч Шинэ жил, цас, цагийн цохилт, шампан дарс, Кремль орчмын галын наадам зэргийг  үзэхээр 12-р сарын сүүлээр оросын нийлэлд ирдэг.

Тюменийн оршин суугчид Шинэ жилийг угтах ер бусын арга барилыг олжээ.Адал явдлыг сонирхогч хэд хэдэн шүхэртэй хүн шампан дарс авч явж, тэнгэрт чөлөөт нислэг хийж баярыг угтав.

Хагас сая орчим оршин суугч зөвхөн Москвад гудамжны баяр цэнгэлд оролцов. Улс даяр олон сая хүн ингэж тэмдэглэсэн байна. Хүмүүс Санкт-Петербургад багт наадамд оролцож, ирээдүйн өвлийн Олимпийн наадмын нийслэл Сочи хотноо дал модны дор бүжиглэж, Алс Дорнодын Благовещенск хотноо 25 хэм хүйтэн нөхцөлд сүлд модыг тойрон дуулж бүжиглэв. Орост шинэ жилийг 9 удаа угтав. Манай орон 9 цагийн бүст оршдог шуу.