2012 оны 1-р сарын нэгнээс Азербайжан, Пакиситан, Марокко, Гватемал, Того улсууд  Босни Герцоговин, Ливан, Габон, Бразил, Нигери зэрэг орныг орлож НҮБ-ын АЗ-ийн байнгын бус шинэ гишүүд болно. 15 улс НҮБ-ын АЗ-ийн  гишүүд юм. Эдгээр нь Орос, АНУ, Франц, Их Британи, Хятад зэрэг  хориг тавих эрхтэй байнгын таван болон газар зүйн зарчмаар сонгох байнгын бус 10 гишүүн билээ. АЗ-ийн байнгын бус 10 гишүүнийг хоёр жилийн хугацаагаар сонгодог. Таван нь жил дутам солигдож байна. Яг нэг жилийн дараа Герман, Энэтхэг, Колумби, Португал,ӨАБНУ зэрэг улсыг шинэ гишүүдээр солих юм. Эдгээр улс нэг жилийн өмнө АЗ-д сонгогдсон билээ.