Өнөөдөр Иран дунд зайны тусгалтай пуужингаа амжилттай туршсан тухай Франс Пресс агентлаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэргслүүдийг үндэслэн мэдээллээ. Цоо шинэ техникээр тоноглосон «газар-агаар» пуужин бараг харагдахгүй  байг сөнөөх зорилготой гэж цэргийнхний мэдэгдэлд өгүүлжээ. Иран өөрөө пуужингийн зураг төслийг боловсруулж бүтээсэн байна. 12-р сарын 24-нд Персийн буланд эхлэсэн Ираны Тэнгисийн цэргийн хүчний «Велайят-90» сургуулийн хүрээнд мөн пуужинг туршив. Энэ цэргийн сургуулийн бус Ормузын хоолойгоос Оманы булан хүртэл бараг 2000 ам км усан талбайг  хамарч байна.