Эдүгээ Орос улс дэлхийн атомын энергийн зах зээлд маш сайн байр суурь эзлэсэн гэж Оросын «Курчатовын хүрээлэн» эрдэм шинжилгээний төвийн нэрд гарсан  атомын физикч Андрей Гагаринский өнгөрсөн оныг үнэлэн хэлэв. Японы «Фүкүшима» АЦС-ын осолоос болж мөн зах зээл дампуурна гэсэн таамагнал бүтсэнгүй.

Өнгөрсөн оны эхээр японы АЦС-ад аюултай осол гарсан ч атомын энерги цаашид хөгжив. Энэ онд атомын долоон блокыг ашиглалтад оруулсан. Энэ нь 2010 оныхоос хоёроор илүү байна гэж эрдэмтэн онцлоод «Эдгээр долоон блокын гурав нь Орост хамаатай. Иран дэх Бушерийн АЦС-ын анхны, Оросын Калинины АЦС-ын  дөрөвдэх блок тэдгээрийн дотор байна.

Түүнээс гадна Хятадад хурдан нейтронээр ажиллах жижиг реактор зэрэг сонирхолтой төслийг боловсруулсан. Тэгэхдээ дан оросын технологийг хэрэглэжээ. Оросын эрдэмтэд түүнийг боловсруулах, угсрах, ажиллуулахад хятадуудад туслав» гэлээ.

Дэлхийд АЦС захиалах, барих ажиллагаа зогсоогүй нь чухал юм. «Росатом» улсын корпорации 2012 онд олон хэлэлцээрийг хэрэгжүүлнэ. Орост өгсөн захиалга 21 блок хүртэл нэлээд өргөжсөн гэж шинжээч тэмдэглэлээ. Мөн реакторын шинэ шинэ төслийг боловсруулж тухайлбал АЭС-2006 төслийн хувилбарыг боловсронгуй болгож байна.

Түүнээс гадна хурдан реакторын натрийн чиглэл гэгчийг хөгжүүлж байгаа хийгээд БН-1200 натрийн хурдан реактрорын арилжааны төслийг боловсруулж эхлэсэн гэж Андрей Гагаринский хэлээд: «Энэ нь плутонийг ахин боловсруулж уран-238 цөмийн түлшийг илүү өргөн хэрэглэх боломж олгох бүхэл бүтэн зарчимт чиглэл билээ. 2014 онд Уралд Белоярская АЦС-д  хурдан нейтронээр шинэ реакторыг ажиллуулж чухал алхам хийнэ. Дараа нь эдгээр реакторыг Орост өргөн нэвтрүүлнэ» гэлээ.

2011 он Росатомын бүтцэд багтсан Росатомфлотод ч чухал болсон. Их даацтай хөлөг онгоцуудад зам гаргах  шинэ мөс зүсэгч хөлөг онгоцууд үйлдвэрлэх хэрэгтэйг Хойд усан замын ажиллагааны туршлага нотлон харуулав. Шинэ цөмийн төхөөргийг Орост боловсруулав. Түүнээс гадна гүн биш усаар ч Хойд усан замаар ч явах мөс зүсэгч  хөлгийн төслийг хэрэгжүүлэх юм.

«Курчатовын хүрээлэн» болон Росатом корпораци энэ зууны дундуур хүртэлх Оросын атомын энергийн стратегийг эрчимтэй зохиож байна. Атомын салбарын мэргэжилтнүүд үүнтэй холбоотой анхны төлөвлөгөөг идэвхтэй хэлэлцэж байна.