Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяр оросын хүн амын хамгийн дуртай баяр билээ.Түүнээс гадна эдгээр баяраар хүмүүс  онд хамгийн удаан амрана. Оросын хүн ам эдгээр баярын өдрүүдэд юу хийж, яаж амрах вэ?

Хүмүүсийн сонголт, боломж өөр өөр байна. Хэн нэгэн өвлийн хүйтнээс зуны халуунд шилжих дуртай байхад  нөгөө хэсэг нь Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баярыг цас хүйтэнгүйгээр бодохгүй байна. Зарим нь уулнаас цанаар буух эсвэл Энэтхэгийн далайн бүлээн усанд шумбах төсөөлөхгүй байна. Гэртээ шинэ жилийн сүлд модны дэргэд тухлан сууж, амтат хоол идэж, телевизийн сонирхолтой нэвтрүүлэг үзэх хүмүүс ч байгаа.

Шинэ жилийн баярын үед аялалын төлбөр нэлээд өндөр байсан ч оросын олон иргэн гэрээсээ гарна. Уулын цана Орост их дэлгэрсэн. Тэд гэр бүлээрээ эсвэл хэсэг бүлгээрээ Европ тухайлбал Австри, Итали, Францын уулын цанын цогцолборт очиж амрана.Түүнчлэн Гоа, Дубай, Мальдивын арлууд, Куба, Доминикан зэрэг дулаан агаартай амралт сувиллын газруудад  очих дуртай. Хойд нутгийн хүн л өвлийн улирлаас зунд шилжиж, цагаан цасныг далайн эргийн наран шарлагаар солих нь  юутай сайхныг гоц мэдрэнэ.

Гэвч оросын хүн ам  тэр болгон ийн амрах боломжгүй. Гэртээ байх хүмүүс цана, тэшүүрээр гулгаж, мөсөн дээр шоу үзэж, хүүхдүүддээ Шинэ жилийн баярын тоглолтыг сонирхуулж, гадаа зугаална. Өвлийн баяр тоглоом олон хотод болж байна. Аялал жуулчлалын компаниудаас оросын эртний хотуудаар хийх сонирхолтой аялалыг санал болгож байна. Эртний үнэн алдартны шашны сум, орд харш,эдлэн өвөлийг онцгой гоё дүр төрхтэй болгодог.

Янз бүрийн сонирхолтой соёлын хөтөлбөрүүдийг хотуудад хэрэгжүүлж байна. Христийн мэндэлсний баяраар  шинэ шинэ үзэсгэлэнг гаргах хийгээд олон музей үнэ төлбөргүй үйлчилж, баярын яармаг ажиллана. Эдгээр баярын үеэр янз бүрийн бараа таваарыг хөнгөлөлттэй үнээр худалдаж байгаа учраас дэлгүүрүүд хөл хөдөлгөөнтэй байна.

Олон иргэд хаашаа ч явалгүй гэртээ гэр бүлээрээ баяраа тэмдэглэж амарцгааж байна. Шинэ жилийн баярын  сүлд мод нүд хужирлаж, цав цагаан цас гадаа гялалзаж, телевизээр бүгдийн дуртай Шинэ жилийн баярын нэвтрүүлэг гарч байна…