2012 онд  БНАСАУ цэцэглэлт хөгжил өөд эрчимтэй урагшилж,арми, эрх баригч нам, ард түмэн улс орныхоо шинэ удирдагч Ким Чен Ыныг «үхтлээ өмгөөлөн хамгаална» гэж  БНАСАУ-ын төрийн телевизээр нэвтрүүлсэн Шинэ жилийн баярын мэндчилгээнд өгүүлжээ. БНАСАУ Ким Чен Ыны удирдлагаар шинэ эринд шилжиж байна гэж тус улсын Мэдээллийн төв агентлагаас дэлгэрүүлсэн мэдээлэлд өгүүлсэн байна. 2012 оны 4-р сард БНАСАУ-д 1994 онд нас нөгчсен  «улс үндэстний эцэг» Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх юм. Ким Ир Сенд БНАСАУ-ын мөнхийн удирдагчийн цол хүртээжээ.