2011 онд Японы хүн ам дайнаас хойшхи үед хамгийн түргэн хурдацтайгаар багассан байна. Өнөөдөр Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамнаас нийтлүүлсэн судалгааны үр дүн ийм байна. Өнгөрсөн онд Японы хүн ам 204 мянган хүнээр багассан нь 1947 оноос хойшхи ажиглалтын түүхийн нэг ёсны дээд үзүүлэлт болжээ. Сүүлийн  хэдэн арван жилд Японд хүн ам зүйн хүрээнд ямар нэгэн их өөрчлөлт гарсангүй. Гэвч ойрын үед тогтвортой байдал бууралаар солигдоно гэж тус яамнаас анхааруулав. Нас өтлөх үйл явц үргэлжилж, хүүхэд төрөлт багассаар байгаа нь хүн амын тоо буурах шалтгаан боллоо. Эдүгээ Японд 65–аас дээд насны хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж 23 хувьд хүрсэн байхад 15 нас хүрээгүй хүүхдүүдийн тоо 13 хувь хүртэл буурсан байна.