Өнөөдөр евро 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. 2002 оны 1-р сарын нэгэнд шинэ валют нэгдсэн валют, эдийн засгийн холбоог байгуулсан Е  Х-ны 12 улсад эргэлтэд орсон юм. Үүний хамт эдгээр улсын олон зуун жилийн турш оршиж байсан үндэсний төлбөрийн хэгслүүдийг хүчингүй болгосон билээ. Удалгүй шинэ шинэ улс евро бүст нэгдэв. Эдүгээ 17 улс нэгдээд байна. Түүнээс гадна ЕХ-ны гишүүн биш бас таван улс еврог тусгай хэлэлцээрийг үндэслэн хэрэглэж байна. Гэвч одоо европын нэгдсэн валютын ирээдүй тодорхой бус болов. 2009 оны намар Грекийн төсөвт тулгарсан түвэг бэрхшээл евро бүсийн хэсэг орны өрийн хямрал болж хувирлаа. Байдлыг тогтворжуулах гэсэн эдгээр улс болон ЕХ, Европын Төв банкны удирдагчдын удаа дараагийн оролдлого зохих үр дүнд хүрсэнгүй. Хямрал улам  гүнзгийрч, шинэ шинэ улсыг хамарч байна. Харин ЕХ еврогүйгээр оршиж чадахгүй гэж Ангела Меркель үзэж байна. «Евро үүрд байх болно» гэж Европын Төв банкны шинэ тэргүүн Марио Драги өөрийн хариуд мэдэгджээ.