Ирак улсын ерөнхий сайд Нури аль-Малик 12-р сарын 31-ний өдрийг үндэсний баярын өдөр болгон зарлав. Тэрээр Багдадад гадаадын цэргийг улс орноосоо гаргсанд зориулсан ёслол дээр үг хэлэхдээ Энэ нь Ирак улсын ба иракийн бүх оршин суугчийн баяр болон Месопотами шинээр цэцэглэн хөгжих өдөр мөн. Танай улс  эрх чөлөөтэй болсон гэж мэдэгдлээ. Америкийн цэргийг Иракад байлгах болзол, хугацааг тодорхойлсон 2008 оны хэлэлцээрийн үйл ажиллагааны хугацаа мөн өдөр дуусав. АНУ-ын сүүлчийн цэргийн албан хаагч Иракаас 12-р сарын 18-нд гарч явсан юм. Бямба гаригт иракийн олон мянган иргэн ерөнхий сайдын  гар утсанд нь ирүүлсэн мэндчилгээ авсан байна. АНУ-ын цэрэг Саддам Хусейний дэглэмийг түлхэн унагахаар 2003 оны 3-р сарын 20-нд Иракд цөмрөн орсон билээ. Тэр үеэс хойш тус улсад америкийн бараг 4500 цэрэг офицер амь үрэгдэж, олон арван мянга нь шархджээ.