Энэ шинэ оны нэлээд чухал хэмээн үзсэн үйл явдлуудыг хөндөх «2012 оны хуанли»-г та бүхний анхааралд толилуулж байна .Шинэ 2012 он амаргүй боловч тун сонирхолтой болно. 1-рт билгийн улирлын Луу жил 2-р сарын 23-нд болно. Луу бол буянтай бэлэгдэл юм. Иймээс Луу жил сайхан  болно. Гэвч майягийн хуанлийн мэргэлснээр энэ онд дэлхий сөнөх ёстой. Мөн таамаглалыг үл тоомсорлвол сэтгэл хөдөлгөм маш олон үйл явдал болно. 2012 онд Орос болон үүр хэд хэдэн улсад ерөнхийлөгчийн сонгууль болно. Мөн энэ онд Лондонд болох зуны Олимпийн наадмыг дэлхийн спорт сонирхогчид тэсч ядан хүлээж байна. 2012 онд тохиох бүх ойг зөвхөн тоочиход олон нэвтрүүлэг шаардагдана. Иймээс чухал чухал үйл явдлыг сонгон  та бүхний анхааралд толилуулая.

Оросын гарамгай хөгжмийн зохиолч Александр Скрябины мэндэлсний 140 жилийн ойг 1-р сарын 6-нд тэмдэглэнэ. Тэр дорнын олон хэл мэддэг Ойрхи Дорнодын орнуудад олон жил дипломат алба хашсан гэр бүлд төржээ. Авьяаслаг төгөлдөр хуурч ээж нь бага байхад нь  нас баржээ. Скрябиний хөгжмийн авьяас билиг бага балчир байхад нь  тодров.Төгөлдөр хуур хамгийн дуртай хөгжмийн зэмсэг нь болжээ. Эхлээд Скрябин чадамгай төгөлдөр хуурчийн хувьд нэр алдартай болсон юм. Хөгжмийн зохиолчийн хувьд явуулсан үйл ажиллагаа нь бас хосгүй шинж чанартай байв.

Христийн мэндэлсэн өдрийг 1-р сарын 7-нд Орос улсад тэмдэглэх юм. Хөгжилтэй элбэг дэлбэг дайллага бүхий Шинэ жилийн баярыг бодоход Христийн мэндэлсний баярыг тайван ёс төртэй угтана. Сүмд лаа асаж, бурхны хөрөг гэрэлтэж, сүм хийдийн найрал дуучдын дуу цуурайтаж байдаг. Энэ нь үнэн алдартны шашинтнуудын хувьд хамгийн чухал баярын нэг билээ.

Дархан цаазат ба байгалийн нөөцийн газрын өдөр 1-р сарын 11-нд Орос улсад болно. 1997 онд Дэлхийн онгон байгалийн сангийн Оросын салбарын санаачилгаар ойн өдрийг анх удаа тэмдэглэжээ. Оросын анхны дархан цаазат газрыг 1916 онд байгуулсан билээ. Энэ нь Байгал нуурын зүүн-хойд  эрэг хавийн Баргузины дархан цаазат газар юм. Баргузины нэрд гарсан булганы эх нутаг энд оршдог. Булганы хар хүрэн арьс аль эртнээс дэлхийн хамгийн гоё хамгийн их үнэтэй арьс болжээ. Булган хайр найргүй агнасан учир ХХ зууны эхээр устгах аюулд хүрэв. Булганыг хамгаалах зорилгоор дархан цаазат газрыг байгуулсан юм. Эдүгээ баргузины дархан цаазат газарт уул тайга ба Байгал нуур ноёрхож байна.Одоо Орос улс нийт 100 дархан цаазат газар, 36 байгалийн нөөцийн газартай юм.

 1-р сарын 13-ны өдөр бол оросын хэвлэлийн өдөр юм. «Ведомости» сонины анхны дугаар 1703 онд мөн өдөр Орос улсад гарчээ.

 Одоо 2-р сарын дурсгалт  өдрүүдийг дурдая. «Хүйтэн дайныг» зогсоох тухай Орос, АНУ-ын Тунхаглалыг батласны 20 жилийн ойг 2-р сарын нэгэнд тэмдэглэнэ. Тэр үеэс хойш  Орос АНУ-ын хоорондын харилцаа хурц сөргөлдөөнгүйгээр хөгжиж ирсэн юм.

 Эх орноо хамгаалагчийн өдрийг 2-р сарын 23-нд Орост тэмдэглэнэ. Энэ нь Эх орныхоо төлөө тэмцсэн Оросын үе үеийн дайчдыг хүндэтгэх баярын өдөр юм.

Өвлийн шувтаргаар өвөлийг  үдэж   хавараа угтах Шар тосны баяр болно. Энэ онд мөн баярыг 2-р сарын 20-ноос 26-г дуустал тэмдэглэнэ. Энэ нь хөгжил, хөөр баяр баясгалангаар дүүрэн баяр билээ. Хаврын наранд баярлаж, бин их иднэ. Дугуй хэлбэртэй шуурмаг бин нарны бэлгэ тэмдэг болсон.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4-нд болно. Мэдээжээр дэлхийн сэтгүүлчид энэ үйл явдлыг өргөн тайлбарлана. «Оросын дуу хоолой» радио ч ерөнхийлөгчийн сонгуулийн явц, үр дүнг бүрэн тайлбарлах нь дамжиггүй.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр 3-р сарын 8-нд болно. Бүр НҮБ энэ өдрийг тэмдэглэдэг бөгөөд Оросод болон ба өөр олон улсад үндэсний баярын өдөр болсон тэмдэглэдэг. Эрэгтэйчүүд  ямар бэлэг өгөхөө эргэцүүлэн боддог. «Надад бэлэг биш хайр их үнэтэй байна» гэж эмэгтэйчүүд хошигнон ярьцгаадаг. Тэдний хувьд анхаарал халамж илүү чухлыг ингэж мэдүүлж байна.

Хүрээлэн буй орчин, байгальд анхааралтай хандахад дэлхийн бүх оршин суугчийг зоригжуулах Дэлхийн өдрийг 3-р сарын 21-нд тэмдэглэнэ.

Мөн 3-р сарын 27-нд Олон улсын театрын өдөр болно. Театрт хамаатай хэн бүхэн мэргэжлийн баяраа тэмдэглэнэ. Эдгээр нь жүжигчин, найруулагчид төдийгүй дууны найруулагч, гэрлийн техникч, тасалбар шалгагч билээ. Мэдээжээр сайхан урлагийн мөн төрлийг сонирхогчид тэдний дотор байна. Орос улсад театрын жил  дутмын наадам мөн өдөр эхэлдэг.

«2012 оны хуанли» гэдэг анхны хэсгийг үүгээр дууслаа. Бид энэ оны эхний гурван сард болох нэлээд чухал уйл явдлуудын тухай өгүүллээ. Хожим 2012 оны 4-р сараас 6-р сарыг дуустал болох тэмдэглэлт үйл явдлуудыг та бухэнд сонирхуулана.