«Оросын дуу хоолой» радио Шинэ жилийн баярын хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.

Оросын гавьяат жүжигчин Елена Кузьмина ба «Непоседы» хүүхдийн чуулгын гишүүд Та бүхэнд зол жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Өвлийн өвгөн бүх хүүхдэд бэлэг өгөөсэй гэж байна.

Орост сүлд модгүй Шинэ жилийн баяр байдаггүй. Тэр шинэ жилийн баярын гол бэлэгдэл юм. Сүлд модыг  хүүхдүүдийг баярлуулж гоё тоглоом, өнгө өнгийн дэн, чихэр жимсээр чимэглэдэг. Сүлд мод гэрийг тухтай болгож, романтик уур амьсгалыг бий болгож байна. Оросын эстрадын нэрд гарсан дуучдын чуулга сүлд модны тухай дуу дуулна.

Шинэ жилийн баярыг Өвлийн өвгөнгүйгээр төсөөлж үл болно. Тэр янз бүрийн улсад өөр өөр дүр төрхтэй байдаг. Гэвч америкийн Санта Клаус ч, монголын Өвлийн өвгөн ч оросын сахалтай өвгөн ч ямагт хөгжилтэй, цог золбоотой, сайхан сэтгэлтэй байдаг. Өвлийн өвгөн хүүхдүүдэд маш дуртай учир Шинэ жилийн баярын үеэр юуны түрүүнд хүүхдүүдэд  бэлэг өгдөг. Бид ч гэсэн дуучин Вика Цыгановатай хамт Өвлийн өвгөнийг тосч  авъяа.

Өвлийн өвгөн Орост  төрсөн Цасан охин гэдэг ач охинтой байгааг та бүхэн мэдэж байгаа биз. Цасан охин бол оросын сонгодог зохиолч Александр Островскийн цасаар хийсэн бүсгүйн тухай ардын үлгэрийг үндэслэн зохиосон утга зохиолын баатар юм. Шинэ жилийн баярын үеэр  Цасан охин Өвлийн өвгөнтэй ямагт хамт байдаг. Тэр бэлэг гардуулж, хүүхдүүдийг зугаацуулах, сүлд модыг тойрон дуу дуулж, бүжиг хийхэд туслаж байна. «Цасан охин» дуу хөгжмийн нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ.

Шинэ жилийн баярт зориулсан дуунууд энэ өдрийг хөгжил хөөртэй болгоход хувь нэмрээ оруулсан гэж мигпд байна. Шинэ он сайн сайхан болоосой. Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

«Шинэ жил аз жаргал, баяр баясгалантай болог. Анд нөхдөө инээмсглэн угтаж, хамт дуулцгаая» гэж Сергей Рогожин, Марина Капура хоёр хүүхдийн найрал дуучидтай хамт  Шинэ жилийн баяр хүргэн дуулцгааж байна.