Ерөнхийлөгч Дмитрий Медведев Оросын хүн амд Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөв. Ерөнхийлөгчийн Шинэ жилийн баярын уламжлалт мэндчилгээг 12-р сарын 31-нд шөнө дундаас гурван минутын өмнө телевизээр нэвтрүүллээ. Дмитрий Медведев хэлэхдээ улирч байгаа он түвэг бэрхшээлтэй байсан ч манай орны хувьд сайн сайхан өндөрлөж байна. Энэ нь бид бүхний хамтдаа хийсэн ажлын үр дүн юм. Шинэ он ямар болох нь биднэээс л шалтгаална гэж тэмдэглэв. Орчин цагийн Оросын төр улс одоогоос 20 жилийн тэртээ бий болсон. Олон зуун жилийн турш лут том маш хүчит гүрэн улс, аугаа их улсыг  цогцлон байгуулсан их өвөг дээдэсийн үйл ажиллагаа Оросыг нэр алдартай болгосон. Бидний үүрэг түүнийг хэвээр хадгалж,  бүгд хамтран ажиллаж, сайн сайхан амьдралтай төр улсыг цогцлон байгуулах ёстой гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэв.Тэрээр улс орны хүчин чадал иргэдийн эв нэгдэлд оршино гэдэг үзэл санаагаа  Twitter дэх блогдоо нийтлэсэн мэндчилгээндээ цаашид өгүүлжээ. «Бид өөр өөр байсан ч Оросыг хүчтэй амжилттай улс болгохын тулд хамтдаа байж зүтгэх ёстой» гэж Дмитрий Медведев бичжээ.