Уламжлал ёсоор Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев шинэ жил гарахын өмнө, Кремлийн цагийг цохихын өмнөхөн Оросын иргэдэд мэндчилгээ дэвшүүлдэг юм.

 Хүндэт Оросын иргэд ээ ! Эрхэм нөхдөө!

Хэдхэн мөчийн дараа цагийн зүү шөнө дундыг зааж, Кремлийн цаг дуугарна. Бид бие биендээ шинэ жилийн баярын мэнд хүргэнэ.  Одоо айл бүрд  баярын уур амьсгал орсон, өвөрмөц сайхан байгаа.

Уламжлал ёсоор энэ мөчид бид хуучин оноо үддэг  билээ. Энэ жил амаргүй жил  байсан бөгөөд манай орны хувьд таатай төгслөө. Энэ бүгд нь та бидний хамтын ажлын үр дүн юм.  Ирэх он ямар болох нь биднээс шалтгаална.

Яг хорин жилийн өмнө бид анх удаа  олон зууны турш, аугаа их, хүчирхэг гүрэн болох  манай улсыг байгуулж чадсан бидний  өвөг дээдсийн агуу их үйлсийн нэртэй холбоотой  Орос улс гэдэг шинэ нэртэй шинэ жилийг угтаж байсан билээ. Өнөөдрийн бидний үүрэг бол түүнийг хадгалан хамгаалж, ажиллаж амьдрахад хамгийн таатай, сонирхолтой тэргүүлэх улс байгуулахад оршино.

Тийм ээ, бид бүгд хоорондоо адилгүй.   Чухамдаа үүнд л бидний хүч байгаа юм. Бие биенээ сонсч, ойлгож, хүндэлж чадваас л хамтдаа ямарч  хүнд бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрнэ.

Эрхэм нөхдөө! Шинэ он дэргэд ирлээ. Оргилуун дарсаа задлаж, хүслээ бодох  цаг боллоо.   Энэ шөнө та бүхэнд  болон таны ойр дотны хүмүүст  эрүүл энх, амар амгалан байг! Та бүхний амьдралд үргэлж хайр сэтгэл бялхаж, санасан бүхэн тань  сэтгэлчлэн бүтэх болтугай!

Өөртөө итгэлтэй байгаарай, харин би хүн бүрт итгэж байна. Бүх юм сайхан болно! Аз жаргал, сайн сайхныг хүсье! Шинэ жилийн, шинэ 2012 оны  баярын мэнд хүргье!