Олон улсын сансрын  станцын баг янз бүрийн цагийн бүсүүдийг даван, 16 удаа шинэ жилийг угтана. Тэрээр анхны удаа 15:34:30  /москвагийн цагаар/ болох бөгөөд энэ үед  станц Австрали дээр нисч явах болно.  Сүүлийн 16 дахь удаа 1-р сарын 1 ны 14:46:20 /москвагийн цагаар/ Шинэ Зеландын зүүн хэсэгт таарах нь. Москвад шинэ жил гарахад тэд Номхон далай дээгүүр нисч байх юм. Одоо тус станц дээр оросын сансрын нисгэгч Олег Кононенко, Антон Шкаплеров,  Анатолий Иванишин болон  америкийн одон орон судлаач Дэниел Бербэнк, Дональд Петтит нар болоод  Европын сансрын агентлагийн одон орон судлаач Андрэ Кауперс нар байгаа юм.