Ираны эрх баригчид ЕХ ны  Кэтрин Эштон тэргүүтэй дипломат албанд ираны цөмийн хөтөлбөрөөр яриа хэлэлцээрийг сэргээх тухай захидал явуулах төлөвтэй байна. Энэ тухай Рейтер агентлаг Иран улсаас Герман улсад сууж байгаа Элчин сайд Алирез Шейх Аттарын мэдэгдсэнийг иш татжээ.  “5+1” хүрээнд явагдах  яриа хэлэлцээрийн тухай яригдаж байгаа юм гэж мэдэгдэлд дурьджээ. Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгасан ЕХ ны 27 орны  ГХЯ ны тэргүүн нар 12-р сарын 1-нд  Тегераныг олон улсын зууч  “зургаатай  “ хамтран дахин яриа хэлэлцээрийн ширээнд суухыг уриалсан юм.   “Зургаа”  буюу олон улсын зуучийн бүрэлдэхүүнд Орос, Хятад, АНУ, Франц, Их Британь болон Герман орж байгаа юм.  Энэ орнууд 2003 оноос МАГАТЭгийн хамт цөмийн зэсвгийг хорогдуулах дэглэмд заналхийлж буй  Иран улсад уран баяжуулахыг зогсоох гэж тэмцэж байгаа юм.