Египтийн полиц  тус улсын  нилээд хэдэн  орон нутгийн болон олон улсын иргэний нийгэмлэгийн    байгуулагуудын албан байруудад шалгалт явуулсныг ЕХ ны гадаад бодлогын асуудал хариуцсан  дээд төлөөлөгч Кэтрин Эштон эрс буруушаав. Эдгээр байгууллагуудын  зарим нь ардчилаал, хүний эрхийн салбарт ажилладаг  -гэж баасан гаригт  Брюссельд  Эштоны хэвлэлийн албанаас тараасан  мэдэгдэлд дурьджээ. ЕХ ны дээд төлөөлөгч Египтийн эрх баригчдыг үүссэн нөхцөл байдлыг зохицуулан, иргэний нийгмийн шилжилтийн үеийг даван   туулах ажилд  нь дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.