Орос улсын ерөнхий сайд Владимир Путин оросын иргэдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, шинэ он эдийн засгийн аз завшаантай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  “Дэлхийн эдийн засаг цэгцрээгүй, буцалж байна. Энэ утгаараа Орос улс одоогийн байдлаар тодорхой хэмжээгээр “ тайван бяцхан арал” байна.  Бүхэлдээ хямралын үр дагаврыг бид даван туулсан.Эдийн засаг хөгжин дэгжиж байгаа бөгөөд итгэл түрүүлж байна “гэж ерөнхий сайд хэлэв. Улс-төрийн байдлын талаар ярихдаа, Орос улс одоо үечлэлийн дунд ирээд байна: Төрийн думын сонгууль явагдаж дуусаад, ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлж байна” гэж Путин мэдэгдэв.  Тэрээр оросын иргэдэд улс-төрийн сонирхлоос гадуур, амар амгалан, хөгжин цэцэглэхийг хүслээ.