Сибирийн Ишим хотын  уран сайхны музейд “Ишимээ Амур хүртэл-эсгий гутал тансаг хэрэглээ” нэртэй үзэсгэлэн нээгджээ.  Энэхүү үзэсгэлэн нь оросын уламжлалт бэлэг дурсгалын  Матрешканаас  илүү нэрд гарч буй  дэлхийд хосгүй  загварын хит  –эсгий гутлын тухай үзэсгэлэн юм.Орос ардын хосгүй бүтээл  уламжлалт  эсгий гутлыг монголын ард түмэн хэзээнээс сайн мэддэг юм. “Эсгий гутлын”тухай бүр эртний 12 –р зууны  үеийн түүхэн бүтээл   “Игорийн хорооны дуулинд бичигдсэн байдаг юм. Оросын  хүйтэн хахир өвөл цагт эсгий гутал нь жирийн хүмүүс болоод хаадуудын өмсөх дуртай гутал юм. I Петр хаан эсгий гутлын анагаах чанарыг сайн мэддэг хүн байсан тул, шар тайлахдаа эсгий гутлаа хөл нүцгэн өмсөөд,  таваг щи –ногоотой шөл ууж бай” гэж зөвлөж байжээ. Археологийн олдворууд нь эсгий гутал манай эринээс 4 жилийн өмнө Сибирьт байсан тухай гэррчилж байна. Түүнийг одоо хирнэ өвлийн үндсэн гутал  гэж тооцдог байна.  Тэрч бүү хэл Сибирьт: Даардаг хүнийг бус харин дулаан хувцасладаг хүнийг Сибирийн хүн   “гэдэг яриа байдаг. Сибирийн эсгий гутлын  эх орон  Ишимд  энэхүү өвлийн  гуталд зориулан олон арга хэмжээнүүдийг зохион явуулдаг гэж  түүх-уран сайхны музейн захирал Галина Лукошина “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа ийн ярьлаа: «Манай үзэсгэлэн дээр өнгөрсөн зууны үед хийж байсан эсгий гутлуудыг  дэлгэн тавьсан байгаа. Сибирийн хүйтэнд зориулж бүр өвдөг хүртэл урт түрийтэй хийж байжээ. Түүнийгээ их гоё чимдэг байсан . Ишимд орос даяар алдартай Николийн  яармаг худалдаа явагддаг байсан  аж. Бараа бүтээгдэхүүнийг яармагт ердийн хөсгөөр овоолон ачиж авчирдаг байжээ. Тэр үед хөтөчийн мэргэжил их дэлгэрсэн байж.  Тэгэхлээр эсгий гуталгүй бол ямар хөтөч байхав дээ» гэж хэлсэн.

Үзэсгэлэнд 19-р зууны үед тариачид өмсч байсан   энгий гутлаас аваад орчин цагийн тансаг бренд эсгий гутлуудыг төрөл бүрээр нь дэлгэн харуулжээ.  Тэрч бүү хэл энд рэпийн хос эсгий гутлыг ч тавьсан байна.Түүнийг төмөр гоёл чимэгллэлийн бугуйвч, гарих болон гинжээр гоёжээ. Эрт цагт Сибирьт гэрийн нөхцөлд  эсгий бэлтгэж байсан төхөөрөмж үзэгчдийн  сонирхлыг зүй ёсоор татжээ. Музейн ажилтнуудын  гараар хийсэн шүдэнзний хайрцгийн хэмжээтэй бяцхан эсгий гутал олны анхаарлыг гойд татжээ. Энэхүү бэлэг дурсгалын  зүйл нь фэн-шуй сонирхогчдын анхаарлыг бас татлаа. Учир нь  Хятадын эртний  сургаальд гэрийн зүүн -өмнө хэсэгт  дулаан хадгалсан зүйлийг хадгалвал  гэрт хайр сэтгэл, эв нэгдэлтэй байдаг аж.  Тэгвэл айлын амьдралын бүлээн дулааныг оросын эсгийн гутлаас өөр юу орлох билээ!