Шинэ  2012 он гарахад хэдхэн цаг үлдээд байна. “Шинэ оныг яаж угтахаас, ирэх жилийн өнгө тодорхойлогдоно”гэж орос хүмүүс ярьдаг. Чухамдаа  энэ зарчмыг даган шинэ жилээ тэд хөгжилтэй сайхан өнгөрүүлдэг. Дашрамд хэлэхэд, шинэ жилийн баяр хамгийн урт үргэлжилдэг баяр юм. Шинэ жилийн баяраар оросууд 10 хоног амардаг. Манай нэвтрүүлгээр бид та бүхэнд оросын ард түмний  Шинэ жилийн  баяр тэмдэглэдэг  уламжлалын тухай танилцуулъя!

Эрт цагт Оросод шинэ жилийн баярт зориулан интоорын мод тарьдаг байжээ. 18-р зуунаас шинэ жилийн баярын бэлэгдэл гацуур мод болсон аж. Зарим хүмүүс уламжлалыг даган жинхэнэ гацуур мод худалдан авдаг. Нөгөө хэсэг нь хиймэл  гацуураар гоёдог. Гэхдээ аль ч тохиолдолд  гацуурыг өнгө өнгийн гоёмсог, гялгар тоглоомоор болон гэрлэн чимэглэлээр  чимж заншжээ. Баярт он солигдож,  шинэ жил гарахаас бүр нилээд хэдэн хоногийн өмнөөс бэлтгэж эхэлнэ. Хүмүүс орон гэртээ цэвэрлэгээ хийж, хэрэггүй зүйлүүдээсээ ангижирч, дэлгүүр хоршоо явж ойр дотныхондоо, хүүхдүүддээ бэлэг худалдаж авдаг юм. Түүнчлэн шинэ жилийн баярт зориулан маш тансаг хүнсний зүйл худалдан  авдаг.

Орос хүмүүс монголчуудын адил шинэ жил гарахын  өмнө хуучин гомдлоо тайлан   эвлэрцгээдэг, өр зээлгүй шинэ жилээ угтадаг. Энэ тухай  дууг та бүхний сайн мэдэх “Блестящие” хамтлаг   дуулсныг хүлээн авна уу?

Шинэ жилээр гайхамшигтай зүйл болоосой гэж хүүхэд хөгшид,  ер нь хэн бүхэн хүлээдэг билээ. Та нар хөлийн чимээ  сонсч байна уу?

Энэ хэн явж байна? Мэдээж хэрэг Өвлийн өвгөн аав. Түүнгүй ямар шинэ жилийн баяр байх билээ? Ер нь бол оросын Өвлийн өвгөн аав гурвалсан цагаан морьдоор хүлэглэсэн чаргаар явдаг . Түүний хувцасны шүүгээнд Өвлийн ёслолын арга хэмжээнд зориулсан хамгийн гоё, тансаг,  улаан, хөх, цагаан  өнгийн  олон гоё дээл байдаг.  Шинэ жилийн өвлийн ёлканд  ирэхдээ тэр  хөх өнгийн дээлээ өмсч ирдэг.  Харин шидэт цагаан дээлээ өвлийн өвгөн аав Москвагаас хойш 50 км зайд орших Великий Устюгт байдаг ордондоо зочид хүлээж авахдаа өмсдөг юм. Өвлийн өвгөн аавд түүний ач  Цасан охин - Снегурочка тусалдаг  юм. Тэр баяр эхлэх үед жаахан хоцорч ирдэг тул, өвгөн аав гацуур модны гэрлээ асаахдаа түүнийг туслуулахаар дуудадаг юм. Бүгдээрээ түүнд тусалж хамтдаа Өвлийн өвгөн аавын ач охиныг дуудацгаая! Бидэнд “Иванушки” хамтлаг тусалж” Цасан охин минь, хаана байж байгаад ирэв? ”хэлээч “ дуугаараа ая барина.

Шинэ он гарахад урьд жилээс илүү сайхан жил гарна гэж итгэл дүүрэн байдаг юм. Зөвлөлтийн цаг үеэс ирэх жилд сайн сайхан, баян тансаг байхын тулд баярын ширээн дээр хэдэн төрлийн хүйтэн зууш байдгийн нэг нь бол манайхны нэрлэж заншисан “нийслэл салат”, одоо цагт Оливье гэж нэрлэдэг. Мөн “Шубтэй сельд загас” гэж  сайхан амттай  зууш  хийж тавьдаг юм. Шинэ жилийн баярын ширээн дээр заавал мандарин, сархад, дарс зэрэг болон хөргөсөн Оргилуун дарс байдаг ёстой. Бусад зүйлүүдийг хүмүүс үзэмжээрээ тавьдаг.

Шинэ жилийн ширээнд хамгийн   гол байх ёстой зүйл бол баярын хөөр баясал юм. Шинэ жилийг хуучин зөвлөлтийн орон зайнд хэрхэн хөгжилтэй цэнгээнтэй угтаж  байгаа тухай Андрей Данилко дуулж байна.  Орос улсад Украины залуу дуучин, авъяастай элэглэгч түүнийг “Верка Сердючка” нэрээр нь мэдэх болсон юм.

Ингээд улсын гол цаг – Кремлийн Спасскийн цамхаг  өнгөрч байгаа жилийн сүүлийн хэдхэн хоромыг заах мөч ирлээ.  Тэр цаг 12 удаа цохих зуур болор хундагануудаа Оргилуун дарсаар  дүүргэн, хүсэл мөрөөдлөө ч бодож амжих ёстой юм.

”Хурай!” шинэ жил гарлаа. Москвагийн Улаан талбайд москвагийнхан болон нийслэлийн зочид Шинэ оноо угтан гаргалаа.Хүйтэн, жавартай байгаа ч гэсэн улсын төв талбай дээр шинэ жилээ тэмдэглэхээр 20 мянга орчим хүн иржээ. Өргөн зугаалга бүр өглөө хүртэл үргэлжилдэг. Хаа сайгүй бенгалийн гал цацарч, баярын мишээл тодорч үл таних хүмүүс бие биедээ шинэ жилийн баярын мэнд хүргэж  өхөөрдөм хөөрхөн бэлэг дурсгалын зүйлээ солилцоно.

Харин дараа нь урт үргэлжлэх шинэ жилийн амралтын өдрүүдээр бие биедээ зочлон очиж, байгальд гарч  спотроор хичээллэж амралт, аялалаа хослуулдаг.Харин өвөл нь зуныг мөрөөдөгчид энэхүү  амралтын өдрүүдээр  дулаан уур амьсгалтай тэнгисийн эргээр гэр бүлээрээ явж амардаг уламжлал тогтосон.  Шинэ жилийн баяр нь сургуулийн сурагчдын өвлийн амралттай давхацдаг нь сайхан. Нэг үгээр хэлбэл хүмүүс амралтаараа цэнгэн, зугаацдаг юм.  “Простоквашино дахь өвөл ”хүүхэлдэйн киноны хайртай баатруудын нэгэн адил оросын олон  үеийнхэн амарч зугаацад ирсэн аж.

Манай баярын хөтөлбөр өндөрлөх дөхөж байна. Эрхэм монгол анд нөхдөө, та бүхэнд гарч буй шинэ 2012 оны баярын мэнд хүргэж, танд болон танай гэр бүлийнхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье! Шинэ жилд  хүссэн бүхэн тань биелэх болтугай!