Япончууд 84 тэрбум иен буюу нэг тэрбум гаруй долларыг  гэртээ “оймсондоо” хадгалцгааж байна. Ийм тоо баримтыг Японы үндэсний банкнаас баасан гаригт ард түмэнд мэдэгджээ. Энэхүү тоо баримт нь өнгөрсөн жилийг бодвол хоёр дахин өсчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ юуны түрүүнд хуучинсаг сэтгэхүйтэй ахмад үейинхний “хар өдөртөө” зориулан хуримтлах  болон банкны үйл ажиллагаанд үл итгэх  болоод хадгаламжийн бага хүүтэй холбоотой шалтгаанууд байх аж. Дээрээс нь энэ жил хүчтэй газар хөдлөсөн нь нэмэгдэл хүчин зүйл болсон төдийгүй, хэрэв байгалийн сүйрэл гарах юм уу, банк дампуурахад гар дээрээ бэлэн мөнгө байх шаардлагатай юм байна гэж япончууд үзэх болжээ.