Дэлхийн бүх хүмүүс хуучин оноо үдэж, шинэ оноо угтацгааж байна. Оросын нийслэлд өргөн зугаалга болж байна. Москва хотын төв явган зөвхөн зорчигчдод зориулагдана.  / Кремлийн цаг шөнө  дунд болсныг зарлан дуугарахад Васильевскийн спускаас өнгө алагласан, сүр жавхлантай  баярын  хүндэтгэлийн салют буудна. Энэ бүхэн 7 минут үргэлжилнэ.  Хотын соёл- амралт  хүрээлэнгүүдэд энэ шөнө хамгийн урт баяр, цэнгээнт шөнө болно.  Тэнд баяр ёслолын бүх арга хэмжээ зохиогдоно.   Амралтын хүрээлэнгүүдэд суурилагдсан маш том дэлгэцнээс хүмүүс шинэ жилийн сэдэвтэй уран сайхны  кино, шинэ жилийн хөтөлбөрүүд  болон  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын мэндчилгээг хүлээн авах юм.  Оросын нийслэлд  шинэ жилд зориулан 2 мянга гаруй арга хэмжээг зохион явуулах бөгөөд тэдгээрт хотын  4 сая хүн  ам оролцох төлөвтэй байна. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев шинэ оныг өөрийн гэр бүлийн хүрээнд угтана гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдээллээ. Улс орны удирдагч орос улсын иргэдэд хандасан шинэ жилийн мэднчилгээгээ  оросын иргэдийн нэгэн адил  гэрээсээ  үзэх аж. Түүний ярьснаар,  бичлэг хийлгэснээс хойш    түүнийгээ дэлгэцнээ  үзтэл  “ сэтгэлийн хөдөлгөөнд” байдаг аж. Орос улсын ерөнхий сайд Владимир Путин  шинэ жилийн шөнийг өөрийн гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхээр төлөвлжээ.