Өнгөрсөн  З-р сард Японд гарсан хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас бий болсон 3 сая гаруй тонн  хог  2012 оны 3-р сард Гавайн арлуудад хүрэх нь.  Энэ тухай японы ХМХ- үүд мэдээлжээ. Одоогийн байдлаар тэнгист явж байгаа уг хог хэмжээгээр Калифорнийн нутаг дэвсгэртэй тэнцэх аж.  АНУ болон Канадын эрдэмтэд байдлыг нүд салгалгүй  ажиглаж байна, 3-р сарын 11 нд хүчтэй далайн салхинд туугдсан зарим зүйлүүд  тус эргүүдэд хүрээд байгаа аж. Чухамдаа уг толбо  Номхон далайн аль  хэсэгт  хөвж буйг тодорхойлохоор   оросын “Паллада” далбаат онгоц   америкийн экологийн эрдэмтдэд туслана.  Түүний багийнхан  далайгаас “Фукусима” дүүргийн загасчны завь,  барилгын эвдэрсэн хэсгүүд, хөргөгч, зурагт радио, загасчны тор болон бусад зүйлүүдийг олсон  юм.