Ирээдуйн Олимпийн наадмын барилга байгууламжууд Сочид нээгдэж байна. Өндөр уулнаас цанаар хурдан буухыг сонирхогчид  Олимпийн наадам эхлэхээс хоёр жилийн өмнө уралдааны замыг турших боломжтой байна. Саяхан нээгдсэн»Роза Хутор» хэмээх уулын цанын цогцолборийн боломжийг олгов. Уулын цанын уралдааны зам одоогоор 40 км урт байна. Хэтдээ 100 км болно. Спортын  мэргэжилтнууд болон уулын цанын уралдаан сонирхогчид одоо ч тус цогцолборыг өндөр үнэлж байна. Төвийн техникийн хангамж, үйлчилгээ, татлагат төмөр зам нь дээд зэргийн байна. Түүнийг европын шилдэг цогцолборын  нэг хэмээн үзэж болно. Олон улсын хэмжээний уралдаан зохион явуулах бух нөхцлөөр хангагдсан гэж Оросын хоккейн холбооны  ерөнхийлөгч Владислав Третьяк хэлээд: «Хоёрхон жилийн өмнө энд юу ч байхгуй байсан. Гайхамшигт барилга гэмээр байна. Дэлхийн цом булаалдах уралдаан энд нэг сарын дараа явагдах нь чухал юм. Олимпийн наадам улирч өнгөрнө. Харин эд бухэн оросын оршин суугчид ба бидний ур хүүхдүүдэд үлдэнэ. Олимпийн наадмыг дээд зэргээр зохион явуулна гэдэгт итгэж байна. Ингээд цанаар явж урагшлая» гэв. Уулын цанын долоон терлийн туршилтын уралдаан  2-р сарын нэгнээс «Роза Хутор»-т явагдана. Эдгээр уралдааныг дээд зэргээр зохион явуулахаар Олимпийн хотхон, өндөр уулын зам, хэд хэдэн зочид буудал зэрэг  хосгуй дээд бутцийг бий болгосон гэж «Роза Хутор» уулын цанын цогцолборын ерөнхий захирал Сергей Бачин хэлээд: «Төсөл бараг 1 тэрбум 800 сая долларын үнэтэй. Энэ нь маш их хэмжээний хөрөнгө билээ. Уулын цанын цогцолбор төдийгүй уулын Олимпийн хотхон, зам, сулжээ зэрэг дэд бутцийн өртөг уунд багтаж байна. Үнэн чанартаа  ууланд хэд хэдэн холтхоныг байгуулна» гэв. Энэ улирал Сочид «Роза Хутор»-оос гадна бас «Лаура»,»Уулын карусель» зэрэг уулын цанын хоёр цогцолбор ажиллах юм. 2012 онд эдгээр гурван цогцолборт туршилтын 19 уралдаан 2014 оны Сочийн   өвлийн Олимпийн наадмыг бэлтгэх хүрээнд явагдана.