Ким Чен Ир нас нөгчснөөс хойш БНАСАУ-д ямар ч өөрчлөлт гарахгуй гэж өнөөдөр тус орны гадаад дотоод бодлогыг тодорхойлдог Улсын батлан хамгаалах хороо мэдэгдлээ. « Өөрчлөлт гарахгүй гэж бид дэлхийн харалган үзэлтэй улс төрчид ба Өмнөд Солонгосын тоглоомын дэглэмд анхааруулж байна. БНСолонгос улсын ерөнхийлөгч урван тэрслэгч Ли Мён Бактай хэзээ ч харилцахгүй « гэж баримт бичигт  онцложээ. Гэвч өөрчлөлт гарна гэж гадаадын улс төрчид ба ажиглагчид узэж, ямар өөрчлөлт гарахыг таамаглахыг оролдож байна. Гадаадын шинжээчид гашуудлын ёслолыг харгалзан шинэ удирдагчдын хүрээлэгсэдийн ур нөлөөг тодруулахыг оролдов. Талийгаачийн эмэгтэй дүүгийн нөхөр БНАСАУ-ын батлан хамгаалах хорооны дэд дарга Чан Сон Тхэк Ким Чен Ы-ны араас явж байсанд бугд анхаарал тавьжээ. Түүнийг хэтийн телевтэй улс төрч хэмээн узсэн. Ойрын үед Чан Сон Тхэк унэн чанартаа төр засгийг  30 хүрээгуй гуравдахь Ким зохих туршлагатай болтол удирдах байх. Энэ нь Умард Солонгост хувийн засгийн систем сөнөх эхлэл болж магадгуй  гэж зарим шинжээч найдаж байна. Урьдын засгийн системийг эвдэнэ гэж одоохондоо үзэж болохгуйг  олонхи шинжээч онцлов. Эрс өөрчлөлт гарахгүй байх. Өөрчлөлт гарвал дотоодын биш гаднын нөлөөтэй холбоотой байх болно гэж Солонгосын судлалын төвийн тэргуулэх шинжээч Константин Асмолов  хэлээд: «Засаг ямар нэг дотоодын уйл ажиллагааны нөлөөгөөр эсвэл гаднаас цөмрөн орох, шахалт үзүүлэхийн улмаас солигдохыг ялгаж тус  тусад нь авч үзэх хэрэгтэй. Ямар нэг буурьтай өөрчлөлт гаргах дотоодын угтвар нөхцөл алга. Гаднаас ямар шахалт үзүүлэх төлөв  одоо түвэгтэй асуудал болсон. Учир нь Умард Солонгосын шинэ удирдагч ямар болох нь одоогоор тод бус байна. Ким Чен Ирийг засгийн хөшүүргийг гартаа авсан үед  мэдлэг боловсрол муутай залуу  хэмээн үзэж байсан шуу. Тэр  сайндаа гуравхан жил эрх барих юм. Тэгээд Умард Солонгосын дэглэм дампуурна гэж олонхи шинжээч үзэж байв. Гэвч Ким Чен Ир 2011 он х үртэл засгийн эрхэнд байсаар байлаа. Залуу удирдагч Ким Чен Ы-нд  ямар удирдагч, улс төрч болохы нь тод харуулсан мэдэгдэхүйц ололт амжилт алга. Ямар байсан ч тэр ахмад хамтран зүтгэгчдийн узэл санааг харгалзан үзэх бололтой» гэв.

Пхеньян Сеулийн өнөөгийн эрх баригчидтай огт харилцахгүй гэж Улсын батлан хамгаалах хорооны  мэдэгдэлд онцложээ. Константин Асмолов хоёр Солонгос улсын харилцааг хөндөн хэлэхдээ: «Аажмаар ямар нэг ахиц дэвшил гарах бололтой. Гаднаас шахалт үзүүлж, шинэ удирдагчийн чанарыг шалгана. Нэг талаас шахалт, өд өөн хатгалгыг хэтруулэхг үй байх н өг өө талаас хатуу тууштай бодлогыг улс төрийн мэдэх чадвартай хослуулах явдлаас  олонхи зуйл шалтгаална. Хариуд арга хэмжээг хэтрүүлэхээс бас сэрэмжлэх хэрэгтэй. Өмнөд Солонгосын эрх баригчид 1994 оны уйл ажиллагаанаасаа сургамж авсан байх. Тэр үед Ким Ир Сен  нас барснаас хойш  явуулсан суртал нэвтрүүлгийн улайрсан кампанит ажиллангаа хоёр Солонгос улсын харилцааг эрс хурцатгаж ухруулсан билээ. Энэ удаад зарим нэг хүмүүс эмгэнэл илэрхийлж, өмнөд солонгосын төлөөлөгчид оршуулах ёслолд байлцав. Гэвч Умард Солонгосын дэглэм солигдтол туунд хатуу шахалт үзүүлэх хэрэгтэй гэж өмнөд солонгосын зарим  хүүчныг баримтласан улс төрч ба америкийн гол төлөв БН намын гишүүн улс төрчид үзэж байна» гэв. Умард Солонгосын дэглэм солигдох эсэх нь залгамжлагч хэр амжилттай ажиллахаас шалтгаална гэж бух шинжээч зөв үзэж байна. Мөн ард түмэн, нам, арми Ким Чен Ы-ныг хэрхэн нягт хүрээлж, нэгдэн нягтрахаас шатгаална.