Пакистан экстремист талибуудтай хэдэн сарын турш нилээд үр дүнтэй  харилцаатай  байгаа. Энэ тухай  өчигдөр пакистаны ХМХ үүд Пакистаны тагнуулын төвийн удирдах газрын тэргүүн Ахмад Пашигийн мэдээлснээс иш татжээ. Пакистаны ЗГ болон тус улсын баруун-хойд хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа   исламын экстремистуудын хооронд болсон яриа хэлэлцээний тухай 10-р сард тодорхой болсон юс. Гэхдээ өнөөг хүртэл уулзалтанд оролцогчид ямар нэгэн тайлдбар өгч байгаагүй юм. Тэд ихэнхи тохиолдолд мэдээллүүдийг няцааж байсан юм. Яриа хэлэлцээнд гарч байгаа дэвшилттэй   талууд нь сүүлийн үед Пакистанд хүчирхийлэл болон алан хядах ажиллагаа эрс буурсантай шууд  холбоотой юм гэж ИТАР- ТАСС уламжилжээ.